Хүнсний гол нэрийн барааны үнэ 1.4 хувиар өсчээ
Энэ сарын 23-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 0.3 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.4 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2016 оны 11-р сарын 23-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 3.7 хувь, ямааны ястай махны үнэ 7.9 хувиар буурч,  үхрийн ястай махны үнэ 8.2 хувь, үхрийн цул махны үнэ 3.0 хувиар өсч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад хонины ястай махны үнэ 3.9 хувь, үхрийн ястай махны үнэ 3.3 хувь, ямааны ястайны үнэ 2.1 хувиар өсч, үхрийн цул махны үнэ 0.1 хувиар буурч, харин адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2016 оны 11-р сарын 23-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 4095 төгрөг, үхрийн /ястай/ мах 5660 төгрөг, үхрийн цул мах 7105 төгрөг, адууны /ястай/  мах 4405 төгрөг, ямааны /ястай/  мах 3355 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2016 оны 11-р сарын 23-ны байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2016 оны 11-р сарын 23-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2016 оны 11-р сарын 23-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.0 хувь, луувангийн үнэ 0.4 хувь, байцааны үнэ 5.6 хувь, сонгины үнэ 0.5 хувиар буурч, манжингийн үнэ 33.9 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 1.4 хувиар өсч, манжингийн үнэ 3.9 хувиар буурч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2016 оны 11-р сарын 23-ны байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.4 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 8.7 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.5 хувиар өсч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-26 02:48:57
    нэг кг байцаа 600 төг байснаа одоо 1200 төгрөг болсон байгаа Үүнийг 1,4 хувиараа нэмэгдсэн гэж худлаа тайлбарлахаа болилдоо.
  • эргүү сэтгүүлч ээ 2016-11-25 12:56:50
    өөрчилөгдөөд одоо ямар үнэтэй гэдэг гол юмаа орхичихсон байна хАРИН МАХЫГ бол одоо ямар байгааг бичиж,бусад хүнсээ яагаад ялгаварлаад байна өмнө нь ямар үнэтэй ...