Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх өдөр тохиож байна
Монгол улс 1997 оноос жил бүрийн 11 сарын 25-нд “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх өдөр”-ийг тэмдэглэн  өнгөрүүлдэг уламжлалтай болсон. Энэхүү тэмдэглэлт  өдөр нь дэлхий нийтээр нийгэмд  гэр бүл,  бэлгийн хүчирхийлэл,  ажлын байран дахь  бэлгийн дарамт зэрэг жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг хүн амын мэдлэгийг нэмэгдүүлж, тухайн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, оролцоог сайжруулах замаар охид, эмэгтэйчүүдийн эрхийг  хамгаалахад хувь нэмэр оруулах зорилготой.

Гэр бүлийн хүчирхийлэл жил бүр өсөн нэмэгдэж байгаа төдийгүй хүний амь нас хохирох, гэмтэх хүүхэд эмэгтэйчүүд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих хандлагатай байна. Иймд олон нийт, бодлого шийдвэр гаргагч нарт хүчирхийллээс сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагыг өөрчилснөөр салбар дундын хамтын оролцоог сайжруулах шаардлагатай байгаа юм.

Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх өдрийг тохиолдуулан “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг 19 дэх жилдээ зохиох гэж байна. Тус аян өнөөдрөөс ирэх сарын 10-ны өдрийг хүртэл орон даяар явагдах юм.

1995-2014 онд Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төвөөр үйлчлүүлсэн 14547 хүний 73 хувь бие махбодийн, 68 хувь нь эдийн засгийн, 39 бэлгийн, 100 хувь нь сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн гэх тоо байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2016-11-26 02:13:29
    Энэ хүирхийлэлд төр бас нөлөөтөй ажилгүй орлогогүй гэдэг чинь хүний ааш занг эвдэнэ шүү дээ