Ажилгүй иргэдийг цагийн ажилд зуучлах, цалин хөлсийг тухай бүр олгох боломжийг бүрдүүлнэ гэв
УИХ-ын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.  Тогтоолын төслийн нэрийг "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлах тухай" хэмээн өөрчлөх санал анхны хэлэлцүүлгийн үеэр дэмжигдсэн билээ.

Эдийн засгийн байнгын хороо 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг тогтоолын төсөлд тусгалаа хэмээн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа дурдсан.
Тухайлбал, УИХ-ын гишүүдээс гаргасан “Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, томоохон үйлдвэрлэлээ дагасан жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжиж, төрөлжсөн кластерыг бий болгох замаар өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төрийн албаны шинэтгэлийн хүрээнд төрийн байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг мэргэшсзн, хариуцлагатай, цомхон, тогтвортой байх эрх зүйн орчинг бүрдүүлэх, ажлын байрны эрэлт, хэрэгцээнд үндэслэж, богино хугацаанд мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж, ажиллах хүчнийг бэлтгэх, төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж, мэргэжлийн хяналт, татвар, нийгмийн даатгал, хууль хяналтын байгууллагын давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгах, гадаадын зах зээлд экспортлох боломжтой программ хангамж, техник хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийг шинэ ургацын хүнсний ногоогоор хангах зорилгоор дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах гэж нэмэх, олон улсын байгууллагуудаас гаргадаг зээлжих зэрэглэл, бизнес эрхлэлт, өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг татах чадвар зэрэг индексүүдийг сайжруулах зэрэг зарчмын саналуудыг төсөлд нэг бүрчлэн тусгасан байна.
Түүнчлэн тогтоолын төслийн хавсралтын 2.1.12, 2.3.11 дэх заалтуудыг “Иргэдийг гадаадын улс оронд тодорхой хугацаатайгаар ажиллуулах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэх”, “Тодорхой эрхэлсэн ажилгүй иргэдийг богино хугацааны цагийн ажилд зуучлах, цалин хөлсийг тухай бүр олгох боломжийг бүрдүүлэх” гэж тус тус өөрчлөн найруулах саналууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авчээ.
Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, М.Билэгт, Ч.Улаан нар асуулт асууж хариулт авсаны дараа байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн олонхийн дэмжлэг авсан дээрх саналуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи төслийн хавсралтын 2.1.12, 2.3.11 дэх заалтуудыг “Иргэдийг гадаадын улс оронд тодорхой хугацаатайгаар ажиллуулах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэх”, “Тодорхой эрхэлсэн ажилгүй иргэдийг богино хугацааны цагийн ажилд зуучлах, цалин хөлсийг тухай бүр олгох боломжийг бүрдүүлэх” гэж тус тус өөрчлөн найруулахыг дэмжсэн юм.
 
Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын тогтоолыг баталлаа.
 

П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-01-25 06:46:20
    Ashigin tatvaraa bagasgaachee
  • Muusain luoibarchid,abilgagchid!!!! 2016-11-26 11:13:33
    saihan saadag nobsnyyd syy?....
  • Цалингаас суутгахаа л больчих 2016-11-26 00:03:55
    хаоат багасгаач. Тэгвэл гарт очих цалин нэмэгдэнэшд.
  • Цагийн ажил гэж ямар ажил байдаг юм боло 2016-11-25 11:31:18
    Баас шээс цэвэрлэхээс өөр ажил олдохгүй байх
  • х 2016-11-25 09:20:37
    цас цэвэрлүүлж цалин олгоочээ, өдрөөр ажил хийх хүмүүс байна, субботникийн үе өнгөрсөнш дээ
  • зочин 2016-11-25 04:23:41
    Хүслийн тухай үлгэрээ ярьсаар 30 жилийг барлаа даа.
  • зочин 2016-11-25 04:20:53
    Энэ сэдвийн яриаг аль 1990 оны Сосорбарамын хийсэн илтгэлд сонсож блаа.Одоо бас яригдсаар ,харин огтхонч хэрэгжсэнгүй дээ