ШӨХТГ-аас гар утасны худалдаа эрхлэгчдэд шаардлага хүргүүлэв
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гар утас худалдаалагчдаас утас худалдаж авсан иргэд тухайн худалдаж авсан бараа бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүй, баталгаат хугацаандаа эвдэрсэн тухай гомдлыг удаа дараа ирүүлжээ.

Уг гомдлын дагуу худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаандаа мөрдөж буй журам, хэрэглэгчид олгож буй баталгаат засварын хуудас зэргийг хянан үзэхэд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн заалтуудыг зөрчсөн нь тогтоогджээ.

Хяналт шалгалтад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Монтел” ХХК-ийн Монтел худалдааны төв, “Ди Би Ди” ХХК-ийн Моби шоп худалдааны төв, “Дархан жонон” ХХК-ийн Сити гайс худалдааны төв, талбай түрээсийн үйл ажиллагаа явуулж буй “Түгээмэл трейд” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд хамрагдсан байна.

Тус шалгалтаар тодорхой нэр бүхий аж ахуй эрхлэгчдэд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасныг үндэслэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг ШӨХТГ-аас хүргүүлжээ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гэрэл ээ 2016-11-24 10:47:00
    ээ дээ ёстой загатнасан газар мааж дээ. Сансунгийн батерей нь хулхи засвар нь хулхи,харин яаасан орой хүргүүлж байх юм бэ? хүний гар утасыг үнэгүйдүүлж авдаг.
    202.179.27.62
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-11-24 10:20:25
    Гар утасны баталгаат засвар нэртэй газруудыг хаах хэрэгтэй. холион бантан болгоод хаячих юм. иргэд хохироод улдэж бна.
    43.242.243.224
    Мэдэгдсэн Хариулах