Залуусын ажилгүйдлийн төвшинг бууруулна
Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залчуудын хөдөлмөрийн төв биржид “Ажилгүйдлийг анагаая” хөдөлмөрийн яармаг болж байна.

Тус өдөрлөгийн гол зорилго нь залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувийг бууруулах аж. Энэ ажлын хүрээнд ажил олгогчид болон оюутан залуучуудыг холбон нээлттэй ажлын байранд зуучлах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй аж ахуй байгууллагыг сурталчлах, цагийн ажилд хайгчдад сургалт явуулах зэрэг ажил хийх юм байна. Уг хөдөлмөрийн яармагт ажил олгогч 30 гаруй байгууллага оролцон оюутан, залууст нээлттэй ажлын байрны талаар танилцууллаа.

“Ажилгүйдлийг анагаая” хөдөлмөрийн яармагт оролцож сонирхсон ажлын байрандаа зуучлуулах боломжтойг Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн хамт олон уриаллаа.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.