Хорт утаа ихтэй 94 тээврийн хэрэгслийг үйлчилгээнд явуулж байжээ
Нийслэлийн тээврийн газрын даргын тушаалаар баталсан “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автотээврийн хэрэгслүүдийн хорт утаа ялгаралтын хэмжээг шугам замд шалгах тухай” удирдамжийн дагуу тус газраас зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй 18-н аж ахуйн нэгж, байгууллагын 436 их багтаамжийн автобусанд шалгалт хийлээ.

Шалгалтаар хорт утаа ихтэй 94 автотээврийн хэрэгслийг нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллуулсан зөрчил илэрчээ.

Иймд зөрчил гаргасан 6 аж ахуйн нэгж, байгууллагад Автотээврийн хяналтын улсын байцаагчийн зөрчил арилгуулах тухай хугацаатай албан шаардлага хүргүүлж, 5 аж ахуйн нэгж, байгууллагын удирдах албан тушаалтан болон инженер техникийн ажилтан, 2 жолооч, нийт 7 албан хаагчдад тус бүр торгууль, шийтгэвэрийн арга хэмжээг тооцжээ.

Мөн цаашид зөрчилгүй ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, албан шаардлагын биелэлтэд Нийслэлийн тээврийн газраас хяналт тавьж байгаа аж.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сайн байна! 2016-11-25 06:43:36
    Зөв ажил хийсэн байна. Гэр хорооллын утаанаас илүү хорт хий ялгаруулдаг ш дээ энэ машинууд. Хүн бүр бөгсөө нэг нэг машинд тавих юм. Автобусаар яв. Хордож үхлээ....
  • б 2016-11-24 09:26:40
    автобус, портер, микрын ард явалтгүй зам харагдахгүй болдог шүү.