Марракешийн хэлэлцээрт нэгдэн орохыг гишүүдийн олонх дэмжлээ
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай” хуулийн төслүүдийг хэлэлцэж байнгын хорооны саналаар дэмжиж баталлаа.

Манай улс уг хэлэлцээрт манай нэгдэн орсноор Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хөгжлийн түншүүдээс дэмжлэг туслалцаа авах хууль ёсны эрх баталгаажих; худалдааг хөнгөвчлөх хэрэгцээ шаардлагаа тодорхойлсны үндсэн дээр чадавхиа бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг авах боломж бүрдэх; дэд бүтцийг барьж байгуулах, ялангуяа худалдааны корридор, хил дамнасан дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх, худалдааны зардлыг бууруулахад чиглэсэн хил, гаалийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааг идэвхижүүлэх зэрэг ач холбогдолтой юм байна.

Хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудад хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж ажиллахад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагаас тусламжийн хөтөлбөрийг санаачилсан бөгөөд энэхүү хөтөлбөр нь хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд НҮБ, Дэлхийн банк, Дэлхийн гаалийн байгууллага зэрэг олон улсын байгууллагаас гадна бусад донор орнуудаас үзүүлэх техникийн туслалцаанд хамрагдах боломж бүрдэх учраас манай улс энэхүү хэлэлцээрийг анхлан санаачлагч орнуудын нэгийн хувьд идэвхитэй байр суурийг баримталсаар ирсэн бөгөөд хэлэлцээрт нэгдэн орох нь зүйтэй гэж үзсэн байна.
 
П.АНИР
Оллоо.мн



 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.