Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь өнөөдөр /2016.11.24/ “Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсын  Их Хурал 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан билээ. Үүнтэй холбоотойгоор хуулийн зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болоод байна.

Түүнчлэн Дээд боловсролын тухай хуулийн зохицуулалтаар төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийг байгуулахад үүсгэн байгуулагч буюу төрийн төлөөллийг Боловсролын тухай хуульд заасан  51-60 хувь байснаас 21-30 хувиар бага тогтоосон нь төр төлөөллөөрөө дамжуулж өмчөө ашиглах, хамгаалах, үр дүнтэй зохион байгуулах, хуульд заасан эрх, үүргээ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдлыг бий болгосон байна.

Иймд дээр дурдсан асуудлыг шийдвэрлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах,  дээд боловсролын байгууллагын захирлыг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгох зорилгоор Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулжээ.
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол  2016-11-24 15:46:06
    Японы тмс төгссөн мүүнчин баагийгийн балгыг яаралтай цэгцэлээ
    202.9.40.151
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-11-24 08:11:49
    зөв байна. алдааг түргэн засах хэрэгтэй. өмнө засгийн үед ихээхэн завхрал гарсан нь үнэн.
    150.129.140.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-24 07:17:43
    Сайдад баяр хургье. Яаралтай хэлэлцэн горимонд нь оруулах хэрэгтэй
    202.9.43.35
    Мэдэгдсэн Хариулах