56 тонн цас тээвэрлэжээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зам талбайн хальтиргаа гулгаа, цас мөсийг арилгах ажлыг шуурхай зохион байгуулж байна.

Тухайлбал, арваннэгдүгээр сарын 21-23-ний өдрүүдэд Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ийн зам талбайн 45 үйлчлэгч цэвэрлэгээ, үйлчилгээг нь хариуцдаг Бээжин, Денвер, Эрхүү, Алтайн гудамж, Циркийн хойд хэсгийн явган болон авто замын цасыг өглөөний 06:00 цагаас орой 18:00 цаг хүртэл ажиллаж, бүрэн цэвэрлэлээ.

Тэд нийтдээ 410 мянган мкв талбайн цасыг цэвэрлэсэн бөгөөд Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ийн хог тээврийн машинууд 56 тонн цас тээвэрлэсэн байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.