“Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр” ирэх сард болно
Засгийн газар, МҮЭХ болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ)-ны “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр” ирэх сарын 05-нд болно.

Өнгөрсөн оны гурван талт хэлэлцээрээр цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхэд 90 тэрбум төгрөг зарцуулахаар тохирсон ч эдийн засаг хүндрэлтэй гэсэн шалтгаанаар Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Мөн 2017 оны төсөвт цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх хөрөнгө суулгаагүй юм.

Харин 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн боломжтой болсон үед цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхээр тусгасан байна.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.