Академич Д.Батсүрэнг 100 сая төгрөгөөр шагналаа

Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ыг “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээрээ хүртсэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Батсүрэн 100 сая төгрөгийн батламжаа гардан авлаа.

Мөнгөн шагналын батламжийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь нар гардуулав.

Академич Д.Батсүрэн нь 40 гаруй жил эрдэм шинжилгээ, судалгаа-туршилтын ажил эрхэлж, Монгол орны 50 шахам зүйл эмийн ургамлын химийн судалгаа явуулж, 300 гаруй цэвэр бодисыг таньж тодорхойлсны дотор шинжлэх ухаанд урьд өмнө нээгдээгүй байсан 37 байгалийн нэгдлийг олж тогтоожээ. Мөн дагуурын хүж өвс нэртэй ургамлаас 22 бодисыг цэвэр ялгаж, 7 бодисыг шинээр нээснээр байгалийн нэгдлийн химийн шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 22.1.1-д зааснаар суурь, хавсарга судалгаа эрхэлж байгаль, нийгмийн шинэ үзэгдэл, хуулийг тодорхойлж, шинжлэх ухааны нээлт хийсэн иргэн, судлаачдын хамтлагт “Байгаль, нийгмийн ухааны шагнал” олгодог. Энэ тогтоолын дагуу шагналд шаардагдах 100.0 (нэг зуун) сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ard tumen 2016-11-27 01:45:00
    heden boh duuchindaaa hamag shagnalaaa ogood duussan shinjleh uhaanaa uneleh tsag irseen.Mongol uls erdem medlegiig deejilj bj hogjino.
  • санал 2016-11-25 06:45:04
    Хүнд ямар хэрэгт эй юм хийсэн юм бэ?Хорт хавдрыг эмчилдэггүй юм гэхэд тэр хавдраас сэргийлж чадах бүтээгдэхүүн хийсэн юм уу? Ер нь ШУ-ны бүтээлийг амьдралд турш...
  • Зочин 2016-11-24 07:23:29
    Үнэхээр хүнд хэрэгтэй юм хийснийг нь хэн батлах юм, 40 жилийн хөдөлмөр ч их хөдөлмөр л дөө гэхдээ ургамлын зүйлдээ толгой нь эргэчихсэн байлгүйдээ