БНСУ-ын Хууль зүйн сайд огцорлоо

БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хегийн найз Чой Сун Шилийг улс төрийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцуулсан гэх үндэслэлээр Хөх ордны хоёр ч томоохон албан тушаалтан  суудлаасаа буужээ. Тодруулбал, тус улсын Хууль зүйн сайд Ким Хён Үн   болон Ерөнхийлөгчийн тамгын газрын олон нийтийн асуудал эрхэлсэн ерөнхий нарийн бичгийн дарга  Чой Жэ Гён нар Ерөнхийлөгчийн найзтай холбоотой хэргийн дуулианаас үүдэн албан тушаалаасаа огцорсон байна.

Прокурорын газраас өмнө нь Пак Ерөнхийлөгчийг хэргийн “сэжигтэн”гэж зарласны дараа Засгийн газрын гишүүд хийгээд түүнийг тойрон хүрээлэгчид үүсээд буй нөхцөл байдлаас гарах гаргалгааг хайж эхэлсэн гэх мэдээлэл бий.

Тэгвэл албаны эх сурвалж “Ерөнхийлөгчийг албан тушаалаас л огцруулах эсэх талаар ямар нэг шийдвэр гаргаагүй” гэж мэдэгдсэн байна. Тиймээс энэ удаа хоёр ч албан тушаалтан огцорсон нь Пак Гын Хег суудалд нь үлдээх гэсэн оролдлого төдий  байж болзошгүйг зарим мэдээллийн агентлагууд онцоллоо.

Ямартай ч, суудлаасаа буусан сайд, нарийн бичгийн дарга нар тун удахгүй Чой Сун Шилийн хэргийн сэжигтнээр татагдан байцаагдаж эхлэх бололтой.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • HUULITAI ORON ARDCHILAL BOL HARIUTSLAGA 2016-11-24 11:25:01
    Bazriig har deerhel baigaad elchin. tui nobsh
  • Иргэн 2016-11-24 07:49:05
    Манай шимэгч нар тэгэхэд МАНАН-гууд учраас ямар ч хариуцлага хүлээхгүй.