Айлчлал цуцлагдсан асуудлаар Хятадын талтай тохиролцоно
Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Монгол улсад дөрөв хоног айлчилсантай холбоотойгоор БНХАУ удаа дараа мэдэгдэл гаргаж, эсэргүүцсэн билээ. Харин манай талаас уг айлчлалыг цэвэр шашны шинжтэй хэмээн тайлбарлаж буй бөгөөд энэ хүрээнд Далай лам ямар ч  төрийн чухал албан тушаалын хүмүүстэй уулзалт хийгээгүй билээ.

Гэсэн хэдий ч БНХАУ-ын талаас уг айлчлал хоёр орны  улс төрийн суурь харилцаанд сэв суулгасан тул Монгол улс Хятадын суурь ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандаж, алдаатай үйлдлээс бий болсон сөрөг нөлөөг арилгах арга хэмжээ аван, Хятад-Монголын харилцааг хэвийн түвшинд нь буцааж оруулахыг шаардаад байгаа.

Улмаар энэ сарын 28-нд Шадар сайд У.Хүрэлсүхийн тус улсад хийх айлчлалыг цуцалсан. Тэгвэл уг асуудлаар Хятадын талтай тохиролцоонд хүрэхээр ажиллаж байгаа гэж ГХЯ-ны сайд Ц.Мөнх-Оргил мэдэгджээ.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • naruto 2016-11-25 12:19:46
    чичрээд хэрэггүй. одоо бүх зүйл дууссан. өөр гарц хай
  • Mongol zaluu 2016-11-24 06:43:58
    Halzan bandias bolj zovchihiin baindoo. Hytaduudad og ter halzan nudnii shiltei pesdag
  • эрка 2016-11-24 05:54:45
    Манай энэ улс төрчдийн байж байгаа царайгээ яана даа, ямар ч бодлого алсын хараа алга.