Ш.Раднаасэд: Дампуурлын шат руугаа явж байгаа юм биш үү
УИХ-ын чуулганы хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Монгол Улсын зээлжих зэрэглэл унаад “С” ангилалд орчихлоо. Дампуурлын шат руугаа явж байгаа юм биш үү. Хөтөлбөрийг хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтийг харахаар улсын эдийн засгийн өсөлтийг тодорхой түвшинд хүргэнэ, зээлжих зэрэглэлийг өсгөнө, төсвийн алдагдлыг бууруулна гэсэн байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр ажилгүйдлийн түвшин хэдэн хувьд хүргэх вэ? Валютын ханшийн уналтыг яаж зогсоох вэ? гэх мэт тоонууд байна уу?

Үндэсний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлнэ гэж байна. Өнөөдөр өдрийнхөө хоолыг яая гэж байгаа ард иргэд юугаа хэмнэх үү? Цалингаа тавьж чадахгүй, зээлийнхээ хүүг төлж чадахгүй байгаа ААН юуг хэмнэх вэ?  Үүний оронд төрийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлмээр байна.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:  Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр  боловсруулах, УИХ-д өргөн барих хэлэлцэх явцад зээлжих зэрэглэл нэг шатаар унасан. Энэ хөтөлбөр хэрэгжиж дуусахад одоо байгаа нөхцөл байдлыг дор хаяж хоёр шатаар ахиулна гэсэн зарчмын зөрүүтэй санал гарсан. Одоо санал хураагдах байх. Ажилгүйдлийн төвшин 10,4 хувьтай байгаа. Бодит байдал дээр үүнээс өндөр байгааг та бүхэн мэдэж байгаа. Хөтөлбөр хэрэгжиж дуусахад ажилгүйдлийн төвшинг 3 хувиар буулгах зорилт тавьсан.

УИХ-ын гишүүн Чинзориг: Ажлын хэсэгт орсон ч хувийн шалтгаанаар ирж чадаагүй учраас хэдэн асуултад хариулт авмаар байна. Нэгдүгээрт, энэ хөтөлбөр хэдий хэр хугацаанд хэрэгжих вэ? Ямар үзүүлэлтийг хангасан тохиолдолд эдийн засаг сэргэсэн гэж үзэх вэ?

Хоёрдугаарт, валютын ханшийг тогтворжуулах, урсгалыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,  төсвийн алдагдлыг бууруулах  зорилготойгоор оруулж ирэхээр бэлдэж байгаа хуулийн төслүүд байгаа юу?

Гуравдугаарт, орлого багатай, ажилгүй байгаа иргэдийг дэмжих, ажилтай болгох бодлого энэ хөтөлбөрт байгаа юу?

Дөрөвдүгээрт, эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ нөхцөлд  төлбөр шимтгэл, хураамжийг нэмэгдүүлэхгүй байх, царцаах бодлого баримтлах уу?

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Тогтоолын төсөлд  томоохон үйлдвэрүүдийг дагасан жижиг дунд үйлдвэрийн дэмжих замаар өрхийн амжиргааг дээшлүүлэх, Хөдөлмөрийн биржээр дамжуулан тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүсийг цагийн ажилд зуучлах, богино хугацаанд мэргэжлийн боловсрол олгох зэрэг асуудал тусгасан байгаа.


 
П.АНИР
Оллоо.мн
 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Dorj 2016-11-26 04:29:32
    Man Ta nar ene ulsiig suiruulee shu
  • Zochin 2016-11-25 02:27:16
    Чинзориг gej yamar debiil bnaaa. Ichij vhmeer um umnuus n. Cecerlegiin huuhedees dor shahuu said bna.
  • irgen 2016-11-24 14:22:08
    turd ajildag humuus n biznesin zahirluudaas bayan baigaa n gaihamshigtai
  • Чинзориг 2016-11-24 10:57:20
    Чинзориг gej yamar debiil bnaaa. Ichij vhmeer um umnuus n
  • зочин 2016-11-24 10:33:53
    ..бууруулна. гэснээс еер нарийн телевлегее байхгуй жужиг тоглоод байх юм. Яаж бууруулах гээд байгаа юм болдоо.
  • ёх 2016-11-24 06:18:41
    ардын жүжигчид эдийн засагаа өөд татаж чадахгүй л дээ. нэгээс 3 том гарыг зоригийн хэрэг шиг болгочуул цэгцэрнэ дээ:
  • Батаа 2016-11-24 05:50:36
    Бүгд адил байж болохгүй одоо ялгарал үүссэн тэгээд одоо идсэн нь 5 хүнтэй оймс нэхэх цэхээ ажлуулаад төрийхэн идхээ зогсоо
  • иргэн 2016-11-24 05:47:59
    Энэ жүжигчдээс хэзээ салах юм бол доо