Төв бассейныг дуудлагаар худалдахаар болжээ
Усан спорт сургалтын төв буюу Төв бассейныг нээлттэй дуудлага худалдаанд оруулах доод үнийг 10 тэрбум 871.6 сая төгрөгөөр тогтоосон талаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээллээ.
 
1986 онд байгуулагдсан энэхүү барилга нь зоорийн давхрын хамт гурван давхар, нийт 4201 метр кв тайлбайтай. Мөн засаг даргын 2005 оны тушаалаар спорт, сургалтын зориулалт бүхий 7180 метр кв газрын эзэмшилтэй аж.
 
Түүнчлэн усан спортын улсын болон олон улсын тэмцээн явуулах стандартын шаардлага хангасан 240 үзэгчийн суудал бүхий танхимтай. "Усан спорт сургалтын төв" компанийн хувьд нийт хөрөнгө эхний хагас жилийн байдлаар нэг тэрбум 67 сая төгрөгөөр хэмжигдэж байгаа бол 301.7 сая төгрөгийн өр төлбөртэй байгаа аж.

Үйл ажиллагаа талдаа эхний хагаст 65.8 сая төгрөгийн, 2015 оны бүтэн жилийн дүнгээр 94.5 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Барилгын онцлогоос шалтгаалж эхний хагас жилийн санхүүгийн тайланд цалингаас гадна цэвэр, бохир ус болон дулааны зардал өндөр байгаагаас гадна элэгдлийн зардал нийт зардлын 20 орчим хувийг эзэлж байгаа юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2016-11-24 06:56:56
    нурж унах шахаж байгаа учраас хурдан зарсан нь дээр биз дээ
  • Зочин 2016-11-24 06:15:15
    Уг нь улсдаа ганц юмыг байлгаж болдоггүй юм байхдаа Одоо нэг нөхөр аваад нураагаад оффисийн барилга бариад л дуусах байх. Хөгийн юмаа
  • Зочин 2016-11-24 05:54:44
    Даахгүй нохой булуу хураана гэдэг л энэ байхдаа улсдаа ганц бассейнаа ажиллуулж дийлэхгүй байж аймаг, сум бүрт усан спортын цогцолбортой болно гэж хөтөлбөр гарг...
  • өөр юу  2016-11-24 05:37:07
    өөө биеэ худалдагчдын үүр болох нь.