Дүрсгүй охидын паян эхэллээ
Монголын кино урлагт  нэгэн тод өнгө нэмэх цоо шинэхэн кино өчигдөр “Гэгээнтэн” кино театрт нээлтээ хийлээ. Энэ бол “Бондоолой”  фильм, “Оранж”энтертайментын хамтын бүтээл “Рекэт” кино юм. Дөнгөж их сургуулиа төгсөөд  байгаа гэнэн цайлган охидын болчимгүй үйлдлүүдийг хөгжилтэй байдлаар харуулсан тус киноны найруулагчаар Ц.Золжаргал  ажиллажээ. Харин гол дүрүүдэд Монголын кино урлагт үзэсгэлэнт дүр төрх, бүтээсэн чадварлаг дүрүүдээрээ хэдийн танил болсон залуу жүжигчин Б.Мишээл, О.Цэнгэл нараас гадна мисс, дуучин, жүжигчин Э.Урангоо болон залуу жүжигчин Т.Бадамжав, Ц.Аззаяа нар тогложээ.



Найзууд адилхан байх албагүй. Гол нь үзэл бодол нийлдэг, бие биеэ ойлгодог байх нь чухал. Харагдах байдал, стиль имиж нь эрс өөр ч хамтдаа бүхнийг хийж чадах охид бол Анар, Соко, Тамир, Халиунаа, Хулан нар юм. Нэг өглөө тэд гэнэт л  харанхуй хонгилд сэрнэ. Хаана байгаагаа ч үл мэдэх тэдний хувьд санаанд оромгүй  хөгжилтэй үйл явлууд ар араасаа үргэлжилнэ. Арга мухардсан тэдний хонгилоос гарах гэсэн оролдлогууд ямар асуудал дагуулж байгааг хэн ч ухаарахгүй. Тэд энэ бүхний амжилттай даван туулж чадах болов уу.







Дашрамд дуулгахад уг кинонд тоглосон жүжигчид өөрсдийгөө эвдэж, өмнө нь бүтээж байсан дүрүүдээсээ өрс өөр дүр бүтээснийг онцолж байлаа. Тухайлбал Э.Урангоо  энэ кинонд этгээд гаж хувцаслалтай хүнд рок охины дүр бүтээсэн бол Б.Мишээл сэргэлэн  цовоо хувиа хичээсэн адтай охины дүрийг бүтээжээ. Харин үргэлж  цовоо цайлган охины дүрд тоглодог байсан О.Мишээл энэ удаад нүдний шил зүүсэн даруухан охины дүрд хувирчээ. Ээрүү гацаа  алаг нүдээ эргэлдүүлсэн үзэсгэлэнт бүсгүйн дүрийг Ц.Аззаяа, эгдүүтэй хөөрхөн бондгор   охины дүрийг Т.Бадамжав бүтээжээ. 

Өчигдөр нээлтээ хийсэн "Рекэт" МУСК бүх кино театраар үзэгчдэд хүрч байгаа бөгөөд киноны анхны үзэгчид  сэтгэгдэл өндөр байгаагаа хэлж байна.






Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2016-11-24 06:00:01
    ЯНХАНУУД ЮМ УУ......ЯМАР СОНИН ХУВЦАСЛАДАГ ЮМ БЭ????????????
  • ёёёа 2016-11-24 05:34:43
    бас л нэг ....................... байгаа биз. сүрийг үзүүлээд л даржин юм байдаг. нэг ээлж нь үзээд л хог гээд л дуусаа даа.