Зээлжих зэрэглэл буурах нь Монголд ашигтай

2015, 2016 онуудын II улиралд Монголын сан­хүүгийн ертөнцөд хоёр томоохон үйл явдал бол­сон нь Худалдаа хөгж­лийн банк 2015 оны тав­ду­гаар сард, Монголын Засгийн газар 2016 оны дөрөв­дүгээр сард, тус тус 500 сая ам.долларын бон­дыг олон улсын зах зээл дээр гаргаж нийт нэг тэрбум ам.долларын зээл авцгаасан. Энэ их мөн­гө хаачсан, юунд зарцуу­лагдсан нь тусдаа сэдэв. 

Харин Худалдаа хөгжлийн банкны таван жилийн хугацаатай 9.37 хувийн хүүтэй авсан бонд зөвхөн Засгийн газрын баталгаатайгаар л амжилттай болсон гэдгийг дурдах хэрэгтэй байх. Энэ зээлийг авсан, даасан хоёр 2020 онд эргүүлэн төлнө. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголын Засгийн газрын мөн л таван жилийн хугацаатайгаар босгосон, 2021 онд эргүүлэн төлөх учиртай 500 сая ам.долларын бонд нь 10.87 хувь бараг 11 хувийн хүүгийн өртөгтэй боссон. Бондуудын хүүг 9.37 хувь, 10.87 хувь гэж өндрөөр тогтоосон нь тухайн үеийн манай улсын зээлжих зэрэглэл болох B2/B+ үнэлгээн дээр үндэслэсэн хэрэг. Мэдээж 9, 10 хувьд хүрсэн эдгээр бондын хүүг 2012 онд босгосон Чингис бондын 4.12 хувь, 5.12 хувийн хүүтэй харьцуулбал хоёр дахин нугарсан өндөр өртөгтэй байгаа юм. Хөгжиж буй манайх шиг улс байтугай, өндөр хөгжилтэй улсууд ч 6.5 хувиас дээш хүүтэй зээл авахаас ихэд болгоожилдог. Хүүгийн төлбөр нь өндөр учир дам­пууралд хүргэх эрсдэлтэй гэж үздэгээс тэр. 

Харин бид ямар зоригтойгоор, ямар зорил­го­тойгоор 9, 10 хувийн хүүтэй их хэмжээний зээлүүдийг авсан юм бэ. Дампуурсан ч хамаагүй гэж үзсэнээс тэр үү. Харамсалтай нь өнөөдөр байдал улам дордсон. S&P, Fitch, Moody’s агентлагуудын үнэлгээгээр манай улсын зээлжих зэрэглэл В-, Саа1 боллоо.

Moody’s агентлагаас л гэхэд сүүлийн гурван сарын дотор манай улсын зээлжих зэрэглэлийг шат дараалан В2-->В3-->Caa1 хүртэл бууруулсан. В-/Саа1 зэрэглэл гэдэг нь Монгол Улс төлбөрийн чадваргүй байна, дампуу­ралд ойрхон байна гэдгийг тогтоосон үнэлгээ. Тэр ч утгаараа манай улсад зээл өгөх хөрөнгө оруулагчдад болгоожлохыг сануулж байгаа юм. 

Зээлжих зэрэглэлийн арай өндөр B2/B+ үнэлгээтэй байхдаа 9-10 хувийн хүүтэй зээл авч байсан улс өнөөдөр В-/Саа1 болж буурсан үедээ ямаршуухан өртөгтэй зээл авч болохыг төсөөлшгүй. Хэрэв манай бондыг худалдан авах хөрөнгө оруулагч олдвол шүү дээ. Ер нь олон улсын зах зээл дээрээс мөнгө босгоно гэдэг нь 6.5 хувиас доош хүүтэй нөхцөлд л үр дүнгээ өгөх магадлалтай. Бусдаар бол энэ нь тухайн улсын төсөвт ихээхэн дарамт учруулж, эдийн засгийг бүхэлд нь барьцаанд авч улмаар мөлжлөгийн чанартай үйл ажиллагаа болж хувирдаг. Зарим айлууд их хэмжээний зээл аваад  хүү­гийн төлбөр, үндсэн төлбөр гээд өрийн дарам­танд орж хамаг юмаа та­виад туух, байшин сав, эд хөрөнгөө алдахад хүр­дэг. Тийм айлд хэн ч зээл олгодоггүй, олговол үнэтэй зүйл үлдсэн байвал барьцаалж цөөн хэдэн төгрөг өндөр хүүтэй өгөөд төлбөрийн чадваргүй гээд хураагаад авчихдаг. Өнөөдөр манай улс яг ийм л байдалд ороод байна.

Тиймээс манай улсын зээлжих зэрэглэл буурсан нь бидний олон улсын зах зээл дээрээс зээл авах боломжийг хумьж, асар өндөр хүүтэй, хэзээ ч төлж барахгүй өрийн аюулд улам гүн шигдэн орохоос сэргийлж буй хэрэг. Магадгүй бонд босгоод туйлах гэж бодсон зарим нөхдийн хувьд харамсалтай байж болно. Гэхдээ  Монголын ард түмэнд ашигтайгаар тусч байгаа юм. Ямар ч нөхцөлд гарц, гаргалгаа байдаг. Хямрал мөн нэг талаас бидэнд боломжийг олгож байна. Өнөөдөр бид өвдөлтийг мэдэрснээрээ асуудал хаана байгааг, бид гадныхнаас, гадны зах зээлээс, гадаад валютаас хэт хараат болсныгоо илүүтэй мэдэрч байна. Тиймээ, бид эдийн засгийн суурь бүтэц, үүн дундаа банк, санхүүгийн тогтолцоогоо эргэн нэг харах шаардлагатай байна. Бид үйлдвэрлэж эхлэх хэрэгтэй, бид монгол төг­рөгийн үнэлэмжийг дээш­лүүлж жинхэнэ ут­гаар нь үндэсний мөнгөн тэмдэгт болгон ашиглах хэрэг­тэй байна. Үүн дун­даа олон улсын зах зээл дээр төгрөгийн бонд гар­гах асуудал мөрөөдөл төдий биш гэдгийг ойлгож одоо­ноос эхлэн судалж, хэрэг­жүүлэх талаар бодох ёстой.

Зээл, зээл, өр, өр... өөр гарц, гаргалгаагүй мухрыг харсан хүмүүс өнөөдөр бодлого боловсруулж, засаг барьж байгаа нь Монголын ирээдүйг улам бүрхэгдүүлж байгаа юм.  Дампуурлыг хэн ч хүсэхгүй. Гэвч өнөөдрийн бидэнд нүүрлэсэн хям­рал, ойрын ирээдүйд улам хүндрэх нөхцлийн магадлалтай үр дагаврыг тооцвол манай улс дам­пуур­лаа зарлах нь тийм ч буруу биш.

Ж.Батсуурь
Зууны мэдээ


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-11-25 04:48:02
    Битгий дэмий хуцаад байгаа ч
  • M.Enkhbold 2016-11-25 01:25:14
    Bond gargalguigeer Hyatadaas 3 terbum dollariin zeel avna. Hyatadad yavaandaa gazar nutgaaraa tulchihnu.
  • irgen 2016-11-24 23:29:20
    Bid ug ni buren erht tusgar ulsiin irgen umsan. Iim bolgoson humuusig oilgohoo baila.
  • Отгоо 2016-11-24 22:57:28
    Хүмүүсийн сэтгэгдэл гэж татаахнээ. Мэдээ сонсохоос ч залхаж байна. Хэн өр тавьсныг мартаад одоо АН нь аврах уу тээ. Хэн ч ийм бадлаас гаргаж ч чадахгүй.
  • хам 2016-11-24 09:20:59
    ӨӨ за тиймээ мааш сайхан юм хийжээ МАНГАРУУД аргагүй аргагүй баяраа хийгээрэй тээ Монголын нэрийг иих өндөрт гаргаж өгсөн байна одоо хөгжөөд байяөө
  • b 2016-11-24 08:51:09
    gazar nutagaa aldah ayul haragdaad bna da.oorsdoo tusgaar hol bodolgvigees iim baidald orson.
  • ард 2016-11-24 06:17:11
    тусгаар улсыг удирдаж байгаа гэвэл хүчирхэгжүүлэх ёстой, ийм хариуцлага хүлээ, хийж чадахгүй байгаа бол тэнд худлаа баарцаглаа юэкэв, ичиг ичиг биз дээ,
  • hariutslaga toots 2016-11-24 06:15:38
    Iim baidald hurgesen humuustei hatuu hariutslaga toots... Tur tootsoj chadahgui bol ard tumen tootsno...
    • zochin 2016-11-24 08:05:43
      АРДЧИЛСАН НАМ ГАРСАН БОЛ АРАЙ Л ӨӨР БАЙХ БАЙЖ ДЭЭ. ДОЛЛАРЫГ БАРИАД ЦААШИД ЭДИЙН ЗАСГАА ЯАЖ УНАГАХГҮЙ ТОГТВОРЖУУЛАХ ТУХАЙГАА ТООЦООЛСОН БАЙСАН БАЙХДА.
  • Батаа 2016-11-24 04:54:24
    Өрөнд орсон дампуурсан гэдгээ олон улсад зарлах нь ашигтай гэж ёстой хуцваа үүнийг мэдэхгүй хүн байна гэж бодоно уу тэнэгээ
  • irgen 2016-11-24 03:08:21
    Tarhinii turaal uvchnii neg ilrel ni uuriiguu huurah yavdal.
  • Batkhuu 2016-11-24 03:06:17
    Odoo tegeed mongolchuud yaduu baih n bas ashigtai u ain? Shaal teneg um bichih um daa. Yaduu setgelgeetei hun yaduu l baidag um
    • Ххммх 2016-11-25 12:38:09
      Үхэр минь өрөнд орж эх орноо алдсанаас гуйлгачин бсн нь дээрээ