Маргааш Outlaw хамтлагийн тоглолт болно
Андын дурсгалд", "Мөсөн хайр", "Зүрхэн тэнгэрийн наран", "Дэлхий хүртэл таниар минь бахархдаг" зэрэг сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээр нь "Outlaw" хамтлагийг залуус сайн мэднэ.

Тэгвэл маргааш орой тус хамтлагийнхантай сонсох дуртай дуугаа хамтдаа дуулж, нэгэн үдшийг мартагдахааргүй өнгөрөөж болох нь ээ.

Тодруулбал, 2012 оноос хойш тоглолт хийгээгүй “Outlaw” хамтлагийн залуус анхны бүрэлдэхүүнээрээ, 100 хувь амьд, бие даасан тоглолтоо арваннэгдүгээр сарын 25-нд “CROCUS Event Hall”-д 19:00 цагт фэнүүддээ хүргэх юм.

Тоглолтод Outlaw хамтлагийн 28-32 хит дуу дуулагдахаас гадна шинэхэн уран бүтээлүүдээр бэлэг барих бөгөөд амьд хөгжмийн UFO хамтлаг хөгжмийг тоглох юм байна.

Тус хамтлагийн уран бүтээлчид хөгжмийн төгс дуугаралт, гэрэл, лед дэлгэцийн гайхамшгийг уран бүтээлтэйгээ хослуулан хүргэнэ гэдгээ амлаад байгаа.

Ингээд та бүхэндээ "Outlaw" хамтлагийн хэдхэн хоногийн өмнө гаргасан “Би дуулж өгье” хэмээх шинэ уран бүтээлийг хүргэе. Сонирхуулахад энэ дууны клипэнд тус хамтлагийн гишүүдийн эхнэрүүд нь тоглосон байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 97117733, 97117744

ТОГЛОЛТЫН ТАСАЛБАРЫГ WWW.TICKET.MN БОЛОН 1900-1800 ҮНЭГҮЙ ХҮРГЭНЭ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.