АСЕМ-ын зочдыг гайхшруулсан хөгжимчид тоглолтоо хийнэ
Энэ оны хамгийн онцлох үйл явдал яах аргагүй монголчууд АСЕМ-ыг эх орондоо зохион байгуулсан явдал байсан. Энэ үеэр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын Эстрад симфони найрал хөгжмийн оркестр хоёр цаг гаруйн тоглолт хийж, Ази-Европын дээд хэмжээний уулзалтанд ирсэн 53 орны төрийн тэргүүн тэргүүтэй 2000 гаруй зочдыг гайхашруулсан билээ. Тэгвэл тус Эстрад симфони найрал хөгжмийн оркестрынхон энэ сарын 25-нд буюу маргааш “Өнгөрсөн, одоо, ирээдүй” нэртэй бие даасан тоглолтоо монголчууддаа толилуулах гэж байна.

Найрал хөгжмийн оркеструуд ихэвчлэн гадаадын алдартай хөгжмийн зохиолуудыг коверлох хэлбэрээр тоглолт хийдэг. Харин “Өнгөрсөн, одоо, ирээдүй” тоглолт дан монгол хөгжмийн зохиолчдын бүтээлүүд тоглогдохоороо ихээхэн онцлогтой. Тухайлбал, Э.Хангалын “Тань руу нүүж явна”, Б.Бадарчийн “Бүүвэйн дуу”, Э.Чойдогийн “Жалам хар” тэргүүтэй хөгжмийн зохиолуудаар өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг зангидаж, дэлхий нийтийн хэл болсон хөгжмийн эгшигээр үзэгч олноо уяраахаар бэлтгэж байгаа аж.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.