ДАШТ: Монголын сагсчид мөнгөн медалийн төлөө тоглоно

БНХАУ-ын Шиамень хотноо болж буй Дэлхийн Оюутны аварга шалгаруулах 3х3 тэмцээний 1/8 шигшээ тоглолтод Монголын баг хүчирхэг Австралийн багтай тоглолоо. Хожигдвол хасагдах чухал тоглолтод манай залуус Австралийг 19:12 харьцаатай ХОЖИЖ ШИЛДЭГ дөрөвт шалгарч, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болов.

Дэлхийн зэрэглэлийн энэхүү тэмцээнд шилдэг дөрөвт шалгарсан нь Монголын сагсан бөмбөгийн спортын түүхэн дэх хамгийн өндөр амжилт билээ. Мөн сагсан бөмбөг өндөр хөгжсөн Австралийн багийг хожсон нь бас л анхны тохиолдол болж түүхэнд бичигдэх юм.

Өнөөдөр манай баг Ливан (Lebanon)-ний багтай мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө.

Монголын багийн бүрэлдэхүүнд:

Э. Дөлгөөн (Мон-Алтиус БТДС)
А. Гансүх (Мон-Алтиус БТДС)
Б. Батзолбоо (Мон-Алтиус БТДС)
Г. Чинбат (Мон-Алтиус БТДС)
Багийн ахлагч: М. Өсөхбаяр (Мон-Алтиус БТДС захирал)
Багийн ерөнхий дасгалжуулагч: С. Тулга нар багтаж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-11-24 04:02:15
    Amjilt xusie
  • ЗОЧИН 2016-11-24 02:28:34
    САЙН БАЙНА. АМЖИЛТ. МАНАЙ ВОЛЕЙБОЛ ЯВДАГГҮЙ ДЭЭ. УДИРДЛАГААСАА ХАМААРАЛТАЙ БАЙНА. СОЛИХ ГЭХЭЭР БАЛАХГҮЙ СУУГААД БАЙХ ЮМ. ЗАЙЛЦГААМААР БАЙНА.
  • sod 2016-11-24 02:00:02
    sain ba amjiltaa batatgaarai
  • Зочин 2016-11-24 01:57:53
    Алтиус гэж юу гэсэн үг юм бол мэддэг нь мунхаг надад хэлээд өгөөч
  • зочин 2016-11-24 00:55:21
    Сайн бна шүү дээ.Баяр хүргэе.Одоо байлдаантай,ядуу орны багт л битгий хожтигдоорой.