“Ам.долларын ханшийн цаашдын хүлээлт” сэдэвт хэлэлцүүлэгтэй
09:00 цагт: МХЕГ, ҮЭ-үүдийн хамтарсан "Хувийн хэвшилд ажиллагчдын эвлэлдэн нэгдэх эрх, нийгмийн хамгаалал" сэдэвт хэлэлцүүлэг МҮЭХ-ны төв байранд эхэлнэ. Аж ахуйн нэгж, байгууллагад ҮЭ байгуулж, гишүүнчлэл нэмэгдүүлж буй туршлага, албан бус секторт ажиллагчдын хөдөлмөрлөх эрхийн байдал, түүнд хийсэн дүгнэлт зэрэг олон чухал сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө.

09:00 цагт: Өндөр гэгээн Г.Занабазарын Соёмбо үсэг гийсний 330 жилийн ойд зориулан ШУА-ийн Философийн хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтран, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Соёмбо судлал: оюун сэтгэлгээ, бичиг соёл” эрдэм шинжилгээний бага хурал Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

10:00-16:00 цагт: Монгол Улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувийг бууруулах үндсэн зорилгынхоо хүрээнд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж “Ажилгүйдлийг анагаая” хөдөлмөрийн яармагийг МЗХ-ны “Залуус” танхимд зохион байгуулах гэж байна.

11:00 цагт:Төмөр замын эмнэлэгт "Элэг бүтэн монгол" хөтөлбөрийн нээлт болно.

11:00 цагт: Мал эмнэлгийн салбарынхны дунд эрдэм шинжилгээний хурал  Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн зааланд болно.

11:00 цагт: MN-мэдээллийн төвд Хан-Уул дүүргийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

14:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд "Ам.долларын ханшийн цаашдын хүлээлт" сэдэвт хэлэлцүүлэг болно. Монголбанк, эдийн засагчид, судлаачид болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцоно.

14:00 цагт: Барилга,хот байгуулалтын яамны хурлын танхимд "Газрын бирж" хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлэгт УИХ-ын зарим гишүүн, БХБЯ,ХЗДХЯ,СЯ,ХХААХҮЯ,Үндэсний хөгжлийн газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Нийслэлийн Газрын алба, Төв, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын холбогдох албаныхан болон судлаачид оролцоно.

14:00 цагт: Зайсангийн гүүрнээс урагшаа хэсэгт.., ХААИС-ийн Багш, ажилчид нийт 6200 гаруй оюутнуудын хамт сайн дураараа цас цэвэрлэнэ.

16:00 цагт: Олон нийтэд болон хууль тогтоогчдод гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цогц тогтолцооны ач холбогдлыг таниулах зорилгоор Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ нь Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ-тай хамтран Канадын Элчин Сайдын Яамны дэмжлэгээр “Хаалганы цаана” Артивизм зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээний нээлт  Шангрилла их дэлгүүрт байрлах IMAX кино театрт 16 цагт болох болно.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-2030: ТӨЛӨВЛӨЛТӨӨС ХЭРЭГЖИЛТЭД ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН

Монгол Улсын хөгжлийн бодлогын уялдаа холбоо, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх салбар дундын нэгдсэн зохицуулалт, төлөвлөлт, удирдлага, санхүүжилтийн тогтолцоо, хөрөнгө оруулалт зэрэг асуудлыг хэлэлцэж, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилготойгоор “тогтвортой хөгжил-2030: төлөвлөлтөөс хэрэгжилтэд” үндэсний чуулганыг зохион байгуулах гэж байна.

09:00 цагт: “Монгол Улсын Тогтвортой хогоон хөгжилд хүрэх зам” дээд түвшний уулзалт,

09:00 цагт: Бэст Вестерн Туушин зочид буудал, Соёмбо танхим, “Бүс нутгийн тогтвортой хөгжил” семинар

БШТ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДЭЭС БОГД ЛАМЫН ИХ ДҮЙЧИН ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР

07.00 -8.00 Их Хөлгөний нэг өдрийн бацаг санваар хүртээх / тэгчэн сожин / Гунгаачойлин дацанд Ганданлаврангийн багш Одсэр ренбүчи сүсэгтэн олон хайрлана.
07.00- 20.00 Гандан дуганд Богд ламын чого хурна
10.00 – 12:.00 Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд Цагаан дарь эхийн цэван айлдана. / Одсэр ренбүчи /
12.30 -13.30 Баянгол дүүргийн “Шинэ өргөө “ ТҮК –ийн ажилчдад ажлын байранд үдийн цай өргөж , Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд лекц яриа хийнэ.
1. Төмөр зам
2. Бичил хороолол
3. 10 дугаар хороололын ажлын байранд тус тус хүрэлцэн очиж лекц яриа хийнэ.
07.00 – 20.00 Гандантэгчэнлин хийдийн Очирдарийн дуганд Сандуйн чого хурна
Гандантэгчэнлин хийдийн Дашчоймпэл дацанд Өвлийн эхэн сарын 24-26 өдрүүдэд гураван өдөр “Гурван нарын хурал” буюу “Чойнзод дом”-ын хурал хурна.
21.00 Очирдарийн дуганд энхтайваны мандал өргөнө. /Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, сүсэгтэн олон/
21.00 - 07.00 Гунгаачойлин дацанд Монголын Сүсэгтэний холбоо “ Мэгзэм” хурж хононо.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.