Эрх баригчид аа, “Моннис” группын Б.Чулуунбаатар мэтийн хур баячуудаас зайгаа бариарай
Монголын толгой баячуудыг эхний 25 дотор байнга бичигддэг “Моннис”-ийн Б.Чулуунбаатар бол Монголын авто машины зах зээлд хэдийнээ ноёрхсон нэгэн.  Энэ амжилтанд хүрэхийн тулд эрх баригчдад машин бэлэглэж, бэл бэнчингээрээ гайхуулж явсан ч удаа бий. Тэр  2007 оны үед Су.Батболд  тэргүүтэй УИХ-ын гишүүдэд Nissan маркийн машин бэлэглэж байв.  Дараа нь нэгэн аймгийн Засаг даргад машин бэлэглэж шуугиан тарьсан. Ийнхүү дуулиан шуугианаас холдодгүй Б.Чулуунбаатарыг өөрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд юуг золиосонд гаргахад бэлэн байдаг тухай түүнийг мэдэх хүмүүс хэлэх юм билээ.

Японд боловсрол эзэмшсэн ч, тэр орны хариуцлагатай, итгэлтэй байх чанарт суралцаагүй гэхэд болно.  Үүний нэг жишээ бол 2008 онд “Моннис” компани Хятад автомашиныг Японоос оруулж ирсэн гээд хил, гааль дээр мэдүүлж, борлуулсан асуудал гарч байв. Гэсэн ч энэ хэрэг сүүлдээ худалдан авагчийн буруу болон өнгөрсөн. Нэг үгээр “Моннис” группын Ерөнхийлөгч Б.Чулуунбаатар нэр хүндээ аварч, “уснаас хуурай гарсан” байдаг.

Үүний дараа Б.Чулуунбаатар 2013 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК төрийн өмчит компанид 7 тэрбум төгрөгийн хэнд ч хэрэггүй техник хэрэгсэл шахсан асуудал мандсан. Хэргийн эзэн буюу “Эрдэнэс Тавантолгой”-н Зүүн цанхийн уурхайд 7 тэрбум төгрөгийн уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлсэн эрхэм Б. Чулуунбаатар. Тухайн үед парламентад энэ асуудал шуугиан тарьж, “Моннис Интернэшнл” ХХК-ийн эзэн түүнийг ЭЦГ-аас шалгасан болов ч дорвитой шийдэл гараагүй. Б.Чулуунбаатарын хувьд тендерийн бичиг баримтын дагуу АНУ-аас нэг бүр нь 6.6 тэрбумын үнэтэй 5 ширхэг автосомасвол нийлүүлэхээр 33.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан ч, гэрээнд заасан хугацаанаас хожимдуулан БНХАУ-аас хямд үнэтэй, чанарын шаардлага хангахгүй автомашин нийлүүлснээс болж байнга эвдрэл гарч, 2 ширхэг автомашин нь ажиллахгүй байгааг чуулганы танхимд дуулгаж, тухайн үедээ шуугиан дэгдээж байв. Гэсэн ч Б. Чулуунбаатар өнөөдрийг хүртэл Төрийн өмчит компанийн хохирлыг барагдуулсангүй.

Ер нь бол Монголын тэргүүн баячуудын нэг Б.Чулуунбаатарын компанийн хууль зөрчсөн үйл ажиллагаануудын талаар мэдээллүүд байдаг ч, хуулийнхан эцэслэн шалгах тал дээр асуудал үүсээд байдаг гэдгийг бас хэлэх нь зөв болов уу. Төрд чанаргүй машинууд шахсан, татвараас чөлөөлөгдсөн гэхчлэн олон асуудлын гол эзэн нь “Моннис” группын эзэн Б.Чулуунбаатар. “Саусгоби сэндс” компанитай холбоотой хэрэгт ч түүний нэр холбогдсон. Гадны нөхдүүдийн зүгээс манайд 4.3 тэрбум ам.доллар угаасан гэгдэж байсан энэ хэрэгт холбогдогчдын нэг нь “Моннис”-ын Б.Чулуунбаатар гэдгийг олон хэвлэлүүд бичиж, нийтэлж байв. Түүнийг АТГ-аас мөнгө угаасан болон их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр шалгасан ч асуудал өндрөө авалгүй бүдгэрсэн. Нэг үгээр тэр бас л “уснаас хуурай” гарч чадсан.

 Мөн тус компанитай холбоотой бас нэгэн луйврыг сануулахад, 2007 онд Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, МҮОНТ, Хотын захиргаа, Төрийн тусгай үйлчилгээний автомашиныг шинэчлэх нээлттэй тендер зарлагдсан байдаг. Харин тендерийг “Моннис” групп ногоон гэрлээр авч, улмаар Засгийн газарт Toyata, Nissan Teana, Nissan Maxima, Nissan Patrol зэрэг 20 автомашин шахсан түүх бий. Тэгээд зогсоогүй “Моннис интернэшнл” ХХК гаалийн татвар, НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдсөн тухай мөн л тухайн үед хэвлэлүүд бичиж байжээ.  “Моннис”-ынхон нэгэнтээ улстөрийн дэмжлэгтэйгээр тендер авч, машинаа борлуулсан тул нөгөөдүүл нь хэмхрээд сэлбэг, хэрэгсэл нь олдохгүй бөөн асуудал үүсээд ирэх үед, засгийн зүгээс арга буюу тэдэнд хандаж дүр эсгэсэн гомдол мэдүүлсэн байдаг. Энэ гомдолд Б. Чулуунбаатарын групп ямар нэг хариу өгсөнгүй. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар Моннис группын Ерөнхийлөгч Б.Чулуунбаатар шиг улс төрийн хамгаалалттай олигарх "нууц ноёнтон"-гууд Засгийн газрийн халаасанд нуугдаж, бизнесээ өргөжүүлсээр байгаа тухай хэвлэлүүд бичсээр ирсэн ч тэд үл тоомсорлосоор байна.

Тиймээс “Мэргэжил”-ийн хэмээн Засгийнханд сануулахад Төрд гай тарьж, төсвийн алдагдлыг нэмэгч,  хур баячуудаас хол явах шаардлагатай байна!!!!!
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-25 12:13:42
    Сангийн сайд асан Улааны дэмжлэгээр төсөвийн мөнгөөр баяжсан нөхөр дээ.
  • zoochin 2016-11-24 12:11:05
    turd yum shahaad l bayjsiin bshd yuniih ni hur bayn bdgiin.
  • irgen 2016-11-24 07:56:05
    hooson tolgoitoi yumnuud ataarhaj bh yum. oorsdiigoo hicheeldee. chaddag hediigee dooshoo tataj chadahgui hediigee deereldeg yamar hogiin niigem be.
  • Shudraga 2016-11-24 05:54:48
    N.Enhbayartai niilj nileed um hiisen zaluudaa?!!
  • хур баян биш 2016-11-24 02:26:51
    Хур баян гэдэг үг ө.Харин хулгай луйвараар гэнэт баяжсан этгээд гэвэл оновчтой байх
  • Багий 2016-11-24 02:15:09
    Таван толгой дээр тэр машинуудаас өөр юу ажиллаж байгаа юм бэ. Хүнийг ингэж гүтгэх дэмий юм биш үү. Эвдэрдэггүй машин гэж юу байх вэ.
  • Enhbayar 2016-11-24 01:56:22
    Ene ch zalitai es zuigui bandi
  • Batkhuu 2016-11-24 01:43:07
    Hehe. Bitgi iim hachiin um bichil de. Chuka hodolmorch mundag zaluu. End um bicheed baigaa heden zalhuu malnuud ajil olood amidralaa saijruulhaa bodson deer
  • Зигмунд Фройд 2016-11-24 01:30:12
    Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх явдал!
  • Uuree 2016-11-24 01:23:02
    muuhai hulhi gar yumaa Nissan.ii neriig ulandaa gishleee
  • 3A 2016-11-24 01:11:44
    мэдээд байгаа юм бол байх ёстой газарт нь тушаа. луйвардуулчаад дээр нь дулаан байранд үнэгүй тэжээдэг ёсоо халмаар байгаа юм. ясыг нь цайртал зарцалж байдаг бо...
  • зочин 2016-11-24 01:07:47
    Энэ зальтай эр.Ерөнхий сайд асан Сайханбилгийн хүүг нисгэгч болгон өөрийнхөө компанид захирал болгоод..Наймаачин болохоос бүтээн байгжжлагч биш,хувалз.
    202.9.40.33
    Мэдэгдсэн Хариулах
  • Haha 2016-11-24 00:59:18
    Ugaasaa l hulhinii hun harin yaj yvaad ingej bayjiv