Яармагийн төрөх эмнэлгийг концессоор барьж дуусгана

ЗГ-ын хуралдаанаар  “Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтын явцын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцууллаа.

Төслийг “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” төрлөөр уралдаант шалгаруулалтын аргаар хэрэгжүүлэхээр Засгийн газар 2013 онд шийдвэрлэжээ. Барилгын ажлын гүйцэтгэл 68 хувьтай байсан ч төсвөөс санхүүжүүлэх боломжгүй болсноос ажил нь зогсоод байгаа юм.

Төслийн уралдаант шалгаруулалтыг энэ оны тавдугаар сард зарласан бөгөөд нэг компани саналаа ирүүлээд байна. Иймээс цаашид уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг Үндэсний хөгжлийн газарт даалгалаа.

Төсөл хэрэгжвэл эрүүл мэндийн даатгалын сангаар эх, хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, олон улсын стандартын шаардлага хангасан, 140 ортой амаржих газар, хүүхдийн 160 ортой төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэгтэй болох юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2016-11-24 02:39:06
    БАРИХААР ГЭРЭЭ ХИЙЖ, ТӨСВӨӨС МӨНГӨ АВСАН НӨХӨР ХААЧСАН БЭ? МАН-ЫН ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ. ТЭР НӨХРӨӨР БАРИУЛААЧ, ЭСВЭЛ МӨНГИЙГ НЬ ГАРГУУЛААЧ. НОВШНУУДЫГ БУУДАХ ЮМСАН. ...
  • боль 2016-11-24 01:06:37
    болио идсэн хүмүүс нь өөрсдөө мөнгөө гаргаж барь. юмны үнэ өсөөгүй байхад төсөв нь яагаад хэд дахин өсөв шалгаж мөнгийг нь гаргуулж дуусга.