Улсын хэмжээнд 54 мянган жижиг, дунд үйлдвэр байна
УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт болон энэ салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд, тулгамдсан бусад асуудлуудын талаар холбогдох яам, газруудын мэдээлэл сонсох, дэд хорооны 2017 оны ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм.
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга танилцуулга хийхдээ “ Монгол Улсын бизнес регистрийн санд бүртгэлтэй 126560 аж ахуйн нэгж байгаагаас 64301 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас 84.3 хувийг жижиг, дунд үйлдвэрийн салбарынхан эзэлж байгаа аж. Эдгээр жижиг, дунд үйлдвэрийн тоо 54237 бөгөөд энэ салбарын хөдөлмөр эрхлэлт 766911-д хүрээд байгаа нь нийт ажиллагсдын 69.3 хувийг эзэлж байгаа аж. Жижиг, дунд үйлдвэрийг 2014-2016 онд дэмжих хөтөлбөрийн хүрээнд зургаан зорилт 33 үйл ажиллагаа явуулсан” гэдгийг онцоллоо.

Энэ үеэр Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Сарандаваа, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах саналаа хэлж байлаа. Тухайлбал, холбогдох хуулийн төсөлд үндэсний үйлдвэрлэгч компани гэж юу вэ гэсэн ойлголт байхгүй байгааг онцлоод бичил бизнес ангилал тусгах саналтай байлаа. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолыг сунгах, орлогын албан татварын шинэчилсэн найруулгад бүх салбарыг хамруулах, орон нутгийн бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийг бүсчилсэн байдлаар бодлогоор дэмжих, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн үйл ажиллагааг бизнесийн зөвлөх үйлчилгээтэй холбох, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан хүний нөөцийн асуудлыг бодлогоор дэмжих, үйлдвэрлэгчдийг дотоодын томоохон компаниудтай холбон борлуулалтыг нэмэгдүүлэх, ажлын байран дээрх шалгалт, тусгай зөвшөөрлийн асуудлыг багасгах зэрэг 13 саналыг хэлж байсан юм.

Гишүүдийн хувьд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимынхны саналтай нэг байгаагаа онцолж байв. Тухайлбал, Л.Элдэв-Очир гишүүн орон нутгийн бизнес эрхлэгчдийг бүсчилсэн байдлаар дэмжих шаардлагатай байгаатай санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн бол Д.Дамба-Очир гишүүн дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ гадаадад гаргахын тулд тухайн орны технологийг оруулж ирэх, хамтарсан үйл ажиллагаа явуулбал зах зээлд нь бүтээгдэхүүнээ түргэн шуурхай нийлүүлэх боломжтой гэдгийг онцолж байлаа.

Үүний дараа 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр баталсан Гаалийн албан татвараас Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар оруулж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөх хугацаа 2016.12.31-ний өдөр дуусаж байгаатай холбогдуулан хугацааг сунгах талаар саналыг хэлэлцсэн юм. Уг асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжив.

Хуралдааны төгсгөлд дэд хорооны 2017 оны ажлын төлөвлөгөөний төслийг нэг бүрчлэн хэлэлцэж, уг ажлын төлөвлөгөөг батлах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь үзлээ.
 
П.АНИР
ОЛлоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dashka 2016-11-23 14:04:27
    gazriin tos bolobsruulax vildeber xeregtei bna tomchuud gazriin tos barixgvi gesen geree xiisen gej duulsan ene vnen vv
    59.153.87.35
    Мэдэгдсэн Хариулах