Тусгай зориулалтаар 68 угалз, 100 цагаан зээр агнана
Засгийн газраас ирэх онд тусгай зориулалтаар 68 угалз, 75 тэх, 32 халиу буга болон бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 100, агнуурын шувуу 400 толгойг хүртэл агнуулахаар, тул загас 500 толгойг барьж буцаан тавиулахаар тогтоолоо.

Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээс үзвэл дээрх тооны ан амьтан агнуулахад тоо толгойн өсөлтөд сөргөөр нөлөөлөхгүй ажээ.

Мөн хуралдаанаар агнуурын амьтны нэг тоо толгойд ногдуулах жишиг үнэ, төлбөр, хураамжийг 2001, 2005 оны инфляцийн түвшин, мэргэжлийн байгууллага, Шинжлэх ухааны академи, Сорилын биологийн хүрээлэнгийн санал зэргийг харгалзан 30 хүртэл хувиар нэмлээ. Ингэснээр ирэх онд улсын төсөвт гурван тэрбум гаруй төгрөгийн орлого орно гэж тооцоолжээ.

2016 онд  60 угалз, 70 тэх, 30 халиу буга, 20 саарал чоно, тус бүр 10 зэрлэг гахай, бор гөрөөс, 150 цагаан зээр, 400 хүртэл агнуурын шувууг агнуулах, 400 тул загас барьж буцаан тавиулахаар 2015 онд шийдвэрлэж байжээ. Амьтны нөөц ашигласны төлбөрт 13 аймгийн 37 сумын төсөвт 940 гаруй сая төгрөг ороод байгаа аж.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-11-23 20:21:48
    Neree mongold baidag buh an amitang alj duuslaa . Zariimiig ni uleegeechee . Mungunii tuluu buh umiig hiih um novsh gej
  • Zochin 2016-11-23 13:53:02
    Tugsai gej yamar zoriulalt baidag ium. Hulgaigaar agnaad ene an amitan chini duuslaa. 3-5 jil buh turliin ang hatuu horiglomoor ium