Хилийн боомтууд Улс тунхагласны баяраар амрахгүй
УИХ  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэж байхаар хуульчилсан.

Хуулийн дагуу энэ жилийн Улс тунхагласны баярын өдөр бямба гарагт тохиож байгаа. Гэхдээ 11 дүгээр сарын 25-ны баасан гарагийн ажлын өдөрт шилжүүлэх эсэхийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ.

Харин “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд автозамын хилийн боомтуудыг хаадаг. Гэвч энэ жилийн улс тунхагласны баяраар хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллах тухай албаныхан мэдээллээ. Учир нь хилийн боомтын хэлэлцээрт нийтээр амрах баярын өдөр тохиохоос 14 хоногийн өмнө БНХАУ-д мэдэгдэх ёстой аж. Харин хууль энэ сарын 18-нд батлагдсан тул тогтсон хугацаанаас өмнө мэдэгдэж амжаагүй юм.
 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.