АТГ-ын ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ сарын 21-23-ний өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллаж байна.

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг тус аймгийн төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад сургалт, арга зүйн удирдлагаар хангалаа.

Мөн энэ үеэр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдтэй уулзан мэдээлэл өгч, харилцан санал бодлоо солилцлоо.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ж.Билгүүн, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Д.Одонтуяа нар Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар сургалт хийв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.