
Туялзуур сэлэмний шүүгч Б.Цолмон Токио хотноо болсон Азийн туялзуур сэлэмний холбооны шүүгчийн шалгалтад тэнцэж, Азийн зэрэглэлтэй шүүгч болжээ.
Тэрбээр ийнхүү манай улсын Азийн зэрэглэлтэй хоёр дахь шүүгч болж байна.
Б.Цолмон өөрөө туялзуур сэлмээр хичээллэдэг бөгөөд "УБ Фенсинг" клубт харьяалагддаг, спортын мастер цолтой тамирчин юм.
Тэрбээр Гран-При тэмцээний аварга, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальтай.
Б.Орхон