Монголын шилдэг хөлбөмбөгчинг тодруулна

Монголын шилдэг хөлбөмбөгчинг тодруулах "Алтан бөмбөг"-т нэр дэвшсэн 23 тоглогчид МХБХ-ны албан ёсны сайтаар /the-mff.mn/ дамжуулан, өнөөдрөөс олон нийтийн санал авч эхэллээ.

Энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулаглдаж буй "Алтан бөмбөг" ёслолын ажиллагаагаар шилдэг эрэгтэй тоглогч, шилдэг эмэгтэй тоглогч, шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч, шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч, шилдэг гоолыг шалгаруулахаас гадна бэлгэдэлийн шигшээ багийг тодруулна. Эрэгтэйчүүдийн шилдэгт нэр дэвшсэн 23 тоглогчийг МХБХ-ны Техникийн хэлтсийн мэргэжилтнүүд тухайн тоглогчийн талбайн улиралд гаргасан амжилт, үзүүлсэн статистикуудыг дүгнэж гаргажээ.

Энэ жил легионер хөлбөмбөгчид"Алтан бөмбөг"-т нэр дэвшиж байгаагаараа өмнөх жилийнхээс онцлогтой. Монголын хөлбөмбөгийн шилдгүүдийг тодруулахад дээд, доод лигийн 10 багийн ахлагч болон ахлах дасгалжуулагч, МХБХ-ны эргэн тойронд болж бүхнийг нүд завчилгүй ажиглаж байдаг 14 спортын сэтгүүлч нийлээд 54 хүн санал өгнө. “Бэлгэдэлийн 11”-ийг МХБХ-ны сайт дахь олон нийтийн санал болон санал өгөх эрхтэй хүмүүсийн саналын нийлбэрээр тодруулна. Олон нийтийн санал хураалт өнөөдрөөс эхлэн ирэх сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.