Ховд аймагт бэлчээрийн даац тав дахин хэтэрчээ
Жил ирэх тусам малын тоо толгой өсөн нэмэгдэж энэ хирээр бэлчээрийн даац хэтэрсээр байгаа нь мал аж ахуй салбарт тулгамдаж буй асуудлын нэг болж байгаа. Тэгвэл Ховд аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо төр захиргааны байгууллагаас санаачлан мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлджээ.

Энэ үеэр 2017-2020 он хүртэл аймаг сумдын түвшинд бэлчээрийн менежмент, МАА-н үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн чиглэлээр баримтлах үндсэн чиглэлээ тодорхойлж, бэлчээрийн менежментэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, ажлын уялдааг сайжруулж эрчимжүүлэх асуудлыг хөндөн ярилцсан байна. 

Ховд аймгийн хувьд бэлчээрийн даац нь тав дахин хэтрээд байгаа нь тулгамдсан асуудал болж байгаа аж. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.