ДАШТ: Монголын сагсчид  шөвгийн наймд шалгарлаа

БНХАУ-ын Шиамень хотноо болж буй 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд өчигдөр явагдаж, өндөрлөлөө. Тус тэмцээнд оролцож буй Монгол Улсын баг "B" хэсэгт БНХАУ, Тайланд, Унгар, Малайзтай өрсөлдөж, хэсгээсээ хоёроор гарлаа.

Манай баг эхний өдөр Хятад болон Малайзын багийг хожсон. Харин тэмцээний хоёр дахь өдөр Тайландын шигшээ багийг 21:15-аар хожсон бол хэсгийн сүүлчийн тоглолтоо Унгарын багтай хийж, 15:10-аар хожигджээ.

Ийнхүү манай шигшээ гурван ялалт, нэг ялагдалтайгаар хасагдах шатанд шалгараад байна.

Өнөөдөр манай баг хагас шигшээд шалгарахын төлөө Австралийн багтай тоглоно. Хэрвээ хожиж чадвал хагас шигшээд Лебон болон Тайландын нэгдүгээр багийн аль хожсонтой нь тоглох ажээ.
 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.