Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ 200 ам.доллар давчихаад байхад манай улс 27 ам.доллараар нүүрсээ гаргаж байгаа. Иймд уг асуудлыг судалж үзээд, нүүрсний үнээ өсгөх боломж хайж эхэлсэн.
Улмаар засгийн газраас ажлын хэсэг байгуулж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн “TTJV Co” компанитай байгуулсан гэрээний хүрээнд нүүрсний үнийг нэмэгдүүлэх зорилгоор дахин хэлэлцээр хийснээр асуудлыг нааштайгаар шийдсэн байна.
Тодруулбал, “Эрдэнэс-Тавантолгой” компани урд хөрш рүү экспортлох нүүрсний үнээ 50 ам.доллар болгож өсгөх тохироонд хүрчээ.

Б.Сансар
olloo.mn