“Монгол-Оросын хамтын ажиллагаа-2016” эдийн засгийн чуулга уулзалтын үр дүнг танилцууллаа
ОХУ-ын Новосибирск хотноо “Монгол-Оросын хамтын ажиллагаа-2016” эдийн засгийн чуулга уулзалт өнгөрсөн аравдугаар сарын 26-ноос 30-ны өдрүүдэд болсон юм. Энэхүү чуулга уулзалтад Монголын талын ажлын хэсгийг Б.Энх-Амгалан гишүүн ахалж явсан байна. Мөн ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүн Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүн Ж. Бат-Эрдэнэ, Д. Гантулга нар ОХУ-ын Новосибирск хотод айлчилж, чуулга уулзалтад оролцжээ. Өнөөдөр чуулга уулзалты үр дүнгийн талаар МУ-ын Гадаад харилцааны сайд Ц. Мөнх-Оргилд танилцууллаа. Уг арга хэмжээнд Монголын талаас бизнесийнхнээс гадна урлаг, спортын нийт 160 орчим төлөөлөгчид оролцсон байна.



Энэ үеэр мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, эрдмийн зэрэг цол хамгаалуулах, орос хэлний сургалтыг дэмжих, Монголд нэн шаардлагатай байгаа удирдаач, театрын зураач, хормейстер, балетмейстерыг Монголд бэлтгэх, их, дээд сургууль, академи, хөдөө аж ахуйн хүрээлэн хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх, спорт, урлагийнхны айлчлан тоглолтыг дэмжих зэрэг чиглэлээр Монгол Улс, Сибирийн тойргийн хүрээний холбогдох субъект хооронд хамтран ажиллах гэрээ, санамж бичгүүд байгуулжээ.


Мөн УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Эдийн засгийн бодлогын Хорооны Нэгдүгээр орлогч дарга, уг чуулга уулзалтыг зохион байгуулах оросын талын ажлын хэсгийн дарга С.В.Калашниковтой харилцан ойлголцлын баримт бичигт гарын үсэг зурсныг Гадаад хэргийн сайд Ц. Мөнх-Оргил сайшааж, цаашид зөвхөн Засгийн газрын бус мөн бусад түвшиндээ ч хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахын чухлыг тэмдэглэлээ. Ийнхүү УИХ-ын гишүүд гадаадад хийсэн айлчлалын тухайгаа салбарын сайдад танилцуулж, хэлэлцэж байгаа нь Монгол улсын гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангахад ихээхэн хувь нэмэртэй төдийгүй шинэ жишиг тогтоосон чухал алхам боллоо.


 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.