49 хувийг авахаас өмнө ба хойно
Монгол Орос хоёр улс Эрдэнэт үйлдвэрийг 50:50 хувиар эзэмшдэг байхад 1992 онд шадар сайд Да.Ганболд тэргүүтэй Засгийн газрын баг олон удаагийн хэлэлцээрийн үр дүнд нэг хувийг Монголдоо авчирсан. Ингэснээр манайх давуу эрхтэй болж, гүйцэтгэх захирлаа томилох тийз өвөрлөж байлаа. Тэр цагаас хойш Эрдэнэт үйлдвэрийн эзэмших хувийг нэмэгдүүлэх талаар огт хөндөлгүй өдий хүрсэн.

Өнөөдөр зуун хувь монголын талд авчихсан хойно буруутган чичилж байгаа улстөрчид өмнө нь яагаад чимээгүй байв. Ардчилсан парламентын түүхтэй хамт нэр нь бичигдэж яваа Ц.Нямдорж яагаад өмнө нь Монголын талын эзэмшлийг 70, 80 хувьд хүргэх талаар ганц үг ганхийгээгүй юм бэ. Эрүүл нийгмийн төлөө, Монголынхоо төлөө хэмээн цээжээ дэлддэг Ж.Батзандан хоёр ч удаа эрх барих дээд байгууллагад сонгогдсон байж, яагаад Эрдэнэтийн хувийг эх орондоо авчрах талаар оройлон хөдлөөгүй юм бэ. Хорь гаруй жил улстөрд эрх барьж явсан зүтгэлтнүүд яагаад Эрдэнэтийн баялгаа дангаараа хүртэх талаар санаа тавиагүй юм бэ.

Харин одоо нэгэнт манайх болсон хойно уухилан дайрч, өөрийн хүнээ шургуулахаар тал талаас нь ноцож буй улстөрчдийг харахад ой гутам. Тэд хэний эрх ашгийг дээдэлж, хэрхэн ажиллаж ирсэн нь цагаан дээр хараар бичсэн мэт тодорхой. Ард түмэн популистуудын мөн чанарыг хэдийнэ ойлгодог болсон. Хэнийх нь зөв, бурууг ялган дүгнэж чадна. Мөн хэнд итгэж, хэнд итгэхгүйгээ мэднэ. Харамсалтай нь олон нийтийн хандлагыг үл ойшоон Эрдэнэтийг тойрсон хэрүүл үргэлжилсээр. Номхон тэмээ ноолоход амар гэгчээр Оросын тал эзэмшдэг байхад “гөлөг мэт байсан” улстөрчид зуун хувь Монголынх болонгуут хувааж идэх сэдлээр талцан дайрч байгааг дээрэлхүү зан гэх үү, юу гэх вэ?
Ш.Соёмбо
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-11-23 12:09:04
    Монгол ардын зүйр цэцэн үг:Хүний нохой идэхээс өөрийн нохой идэг-цээжил
  • ааааа 2016-11-23 09:28:41
    ХУЛГАЙЧЫН ХООЛ БОЛСОНООС ОРОСОД ЭРГҮҮЛЭЭД ӨГЧИХСӨН НЬ ДЭЭР. ЯМАР ЭМГЭНЭЛТЭЙ ХУВЬ ТАВИЛАНТАЙ УЛС ГЭХЭЭРЭЭ ХУЛГАЙЧДАА ДАРЛУУЛЖ ОРШИН БАЙДАГ БАЙХ ВЭЭ.
  • иргэн  2016-11-23 08:38:06
    БУСДЫН УМУНУУС БУСАДРУУ ХУЛСУУР БОРОГДОГ НОХОЙ ЧИНЬ НЭР НЬ СОЕМБО ГЭНЭ УУ ТОМДЦОН НЭРТЭЙ БАНХАР ВЭ
  • би 2016-11-23 08:17:49
    2 улсын төрийн мэдлийн байхад бидэнд өгөөж ямагт илүү байна. Харин одоо хаанаас хэний мөнгөөр хэн авсан нь мэдэгдэхгүй энэ үед цаашдаа яахыг таашгүй.
  • Пүүжий 2016-11-23 08:10:35
    Улс төрийн эрх мэдэлтнүүд үеийн үед Эрдэнэтийг сааж амьдарсан байхгүй юу? Ц.Нямдоржийн хүсэл ч мөн адил? 49 %-иас хүртэж чадаагүй, АН-ын нөхдүүд хүртэх болчихло...
    • Пүжий 2016-11-23 08:13:41
      Өөрсдийнхээ хүнийг оруулах гээд л үхчих гээд байгаа байхгүй юү дээ? Харин 51 %-ийг л хувьчлах хэрэгтэй тэгвэл Төрийн шахааны бизнес үгүй болно. Ц.Ням дорж худал...
  • zochin 2016-11-23 07:19:16
    heree hereeniihee harig gaihav gej yag unen ug shu bugd adilhan luivarchid bj
  • Тэнэг бацаан 2016-11-23 07:17:54
    Энэ Соёмбо гээд нөхөр юу ч ойлгохгүй тэнэг юм аа ,Хэн захиалга өгч бичүүлсэн юм бол,Бас л дүүрчихсэн нөхөр бгаа даа,Энэ 49% монголд ирсэнийг хэн ч буруу гээгүй,...
  • монголчууд 2016-11-23 04:10:13
    49 хувьд оногдох ашгийг МУ-ын хэдхэн олиграх, тэдний гар хөл болсон улс төрчид хусах гэж байгаад аатаархуу бидний шээс гоожих гээд уур нь уушиг нь сагаад байн
  • ! 2016-11-23 03:10:41
    Улсын төсөв бүрдүүлдэг ийм том үйлдэрийг хувьцаат компани болгон нийт ард түмэнд тэгш хуваарилан эзэмшүүлбэл жинхэнэ PUBLIC компани болно!!!
    • Улс төрч 2016-11-23 04:35:11
      Ард түмний өмч гэж хэзээ, хаана ч байгаагүй юм. Зүгээр л улс төрийн намын, түүнийг удирдан зохион байгуулж,ард түмний толгойг эргүүлж чадсан хэсэг хүний өмч
  • Адгийн популистууд  2016-11-23 02:53:10
    Хүний ой гутам шунал гэж л нэрлэнэ. Оросуудад буцаагаад өгчихвөл наадуул чинь өвдөг сөгдөж мөргөөд, уучлал гуйгаад, ор орондоо ороод гаслаад хэвтэх болно.