Д.Цэцэгмаа: Ж.Батсуурь сайд 27 мянган багшийн ажлыг үгүйсгэж байгаад харамсч байна

Боловсролын салбарт  хэрэгжиж буй  “Цөм” хөтөлбөрийг салбарын сайд нь тааруухан дүгнэснээс болж, зарим багш цахим ертөнцөд дургуйцлээ илэрхийлээд байгаа билээ. Тиймээс “Цөм” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэрэгжилтийн багийн менежер, багш Д.Цэцэгмаатай ярилцлаа.

-Боловсролын салбарт “Цөм хөтөлбөр” хэрэгжиж  эхлээд дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд багш нар чамгүй олон ажлыг хийсэн. Гэтэл салбарын сайд тань энэ ажлыг арай л сулхан дүгнээд байх шиг. Та үүнийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Шинэ Засгийн газар ажлаа хүлээж аваад удаагүй байна. Өнгөрсөн дөрвөн жил боловсролын салбарт хүүхэд нэг бүрийг хөг­жүүлэх бодлогыг дэв­­шүүлж чанарын шинэч­лэлийг эхлүүлсэн. Энэ  бод­лого бол төрөөс боловс­ролын талаар 2014-2024 он хүртэл баримтлах бодлого болон  2015 онд их хурлаар  батлагдсан ажил. 

“Авьяас”,”Ном”, сур­гуулийн өмнөх боловсрол, бага, суурь, бүрэн дунд бо­ловс­ролын хөтөлбөрийн шинэч­лэл гэсэн гурван дэд хөтөл­бөртэй. “Зөв монгол хүү­хэд” хөтөлбөрийг Засгийн газраар батлуулан хэрэг­жүүлсэн. Олон улсын боловсролын чиг хандлагыг баримжаалан үндэсний туршлага дээр суурилан боловсруулсан  “Цөм” хөтөлбөрийг одоо   бүх цэцэрлэг сургуульд  хэрэгжүүлж  байна. Энэ хугацаанд  хүүхэд бүрийн со­ни­р­хол авьяасыг нь нээн илрүүлэх, хөгжүүлэх замаар өөртөө итгэх итгэлтэй болгож, сурах хүсэл эрмэлзлийг нь нэмэгдүүлснээр  сурал­цахуйг нь дэмжиж, хүү­хэд бүрийг сурах арга барилтай, су­рал­цах чадвартай, зөв төлөв­шилтэй, эрүүл чийрэг өөртөө итгэлтэй дэлхийд өр­сөлдөх чадвартай өв соёлоо дээдэлдэг монгол хүүхэд болгон хөг­жүүлэх  том зорилгыг өмнөө тавьж ажилласан. Гэтэл салбарын сайд энэ ажлыг маань ийм өн­гөц­хөн дүгнэж байгаад сэтгэл дундуур байна. Энэ зорилгод хүрэхийн тулд Монголын боловс­ролын салбарт ажиллаж байгаа суд­лаачид, эрдэмтэд, мянга мянган багш, ажилтнууд, эцэг эх, сурагчид хамтран хичээнгүйлэн  ажиллаж чамгүй үр дүнд хүрсэн.

Монголын боловсрол хөгжлийнхөө дараагийн шатны “Хүүхэд нэг бүрийг амжилттай сургахын төлөө” чанарын зорилгыг дэвшүүлсэн. Бүх хүүхдэд ижил зүйлийг ижил хугацаанд сургах гэж нэлээд шаргуу ажилладаг байж. Бүх хүүхдийг дунд боловсролтой болгох тухайн цаг үеийн зорилгыг биелүүлсэн. Харин одоо энэ асар хурдтай хөгжиж буй  эринд мэдээллийн хурдыг гүйцэж бүгдийг мэдэх боломжгүй учраас хэрэгтэй үедээ хэрэгтэй мэд­лэгийг өөрөө олж авах арга барил,насан туршдаа суралцах , сурсан, мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлж өөрийнхөө амьдралыг, улс орныхоо хөгжлийг авч явах чадвартай болох нь чухал болсон байна.

“Цөм” хөтөлбөр нь хүүхдэд эзэмшүүлэх ёстой мэдлэг, чадвар, төлөвшил, хандлага гээд олон зүйлийг агуулж байгаа. Гэхдээ хүрэх төвшингөөрөө бас тодорхой хэмжээний зорилт тавьсан. Энэ бол тодорхой төвшинд хүрэх стандарт гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, бид стандарт гэж гадны нэр томъёог хэлээгүй ч ямар төвшинд хүрсэн байх, ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ гэсэн зорилтыг тавьж ажилласан. Тиймээс энэ удаа өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлынхаа зорилгыг хэм­­жих гэж оролдож байна. Хүүхдүүд ч тэр,  багш нар, сургууль ч тэр  ажлаа дүгнэж, зорилгоо хэмжих  гэж оролдож байна.Чамлалтгүй үр дүн, ахиц гарсан гэж эцэг эх, сурагчид олон нийт үнэлж байгааг явцын тайлангуудаас харж болно.

-“Цөм” хөтөлбөр хүүх­дүүдийг хичээлээ өөрөө сонгох, судалгаа хийх зэргээр дураар нь тавьж байна. Холион бантан бол­сон сурах бичиг ашиглаж байна гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа. Тиймээс та үр дүн гарсан гэж дүгнэж байгаа зарим ажлуудаасаа сонирхуулаач?

-Хүн чинь тодорхой хэмжээний хүсэл, тэмүүлэлтэй, түүнийгээ хэрэгжүүлэх зорилготой, тэрийгээ хэр үр дүнд хүрсэн бэ гэдгийг баримжаалж байж, өөртөө итгэх, өөрийгөө үнэлэх, өөрийнхөө оролцоог нэмэгдүүлэх, хөгжүүлэх хандлагатай болдог юм байна. Ийм хүүхдэд цаашид суралцах нь арай дөхөм болдог юм байна. Хүүхдээ ийм болгох  гэж бид их зүтгэлээ.  Энэ ажил маань эцэг, эхчүүдийн талархлыг их хүлээсэн. Миний хүүхэд бусдын хүү­хэдтэй адилхан авъяастай, суралцах чадвартай юм байна. Өөртөө итгэлтэй, өөртөө эзэн болдог юм байна гээд эцэг, эхчүүд их талархсан. Багш нар ч гэсэн  хийсэн ажлаа хараад их урамшсан. Багшийн ажлыг хүүхдийн тооноос  хамаарахгүйгээр ингэж сайхан хийж болдог юм байна. Зарим сургуулийн багш нар 50-60 хүүхэдтэй ажиллаж байгаа ч арга зүй, хандлагаа өөрчлөөд хүүхэд бүрт хүрч ажиллаж болдог юм байна гээд их урам зориг авсан.

Сургуулиуд ч бас дээрээс шууд тулгадаг, хянадаг, шалгадаг системээс ангижраад ирэхээр харьцангуй бие даасан бодлого явуулж, өөрийнхөө сургуулийг, багшийг  хөгжүүлэх тал дээр ухаанаа уралдуулж эхэлсэн. Ингэснээр сургуулийн менежмэнт дээр ч бас ахиц гарсан. Сургуулиуд эцэг, эхчүүд, орон нутгийн байгууллагуудаа түшдэг, тэднийг сонсдог, тэдний оролцоотой ажлуудыг хийдэг болсон. Энэ нь сургуулийн ажлыг урагш­луулсан. Сургуулийн захирал, удирдлагууд ч бас энэ ажилд их урамшсан.

Бидний бас нэг чухалчилж анхаарсан зүйл бол хүүхдээ хүн болгох. Хүүхдийн суралцах чад­вар, мэдлэг оюун ухаан гэхээс илүү хүн болгож төлөв­шүүлэх гэдэг хамгийн чу­хал зүйл байдаг юм байна. Түүн дотроо өв уламж­лалдаа тулгуурласан, ёс суртахуунлаг монгол хүн Монголын хөгжилд өнөөдрийн нүүрс, алтнаас илүү үнэтэй болсон байна. Тиймээс үүнийг сургуульд суралцаж байх насанд нь, бага боловсролын төвшинд нь чухалчлахгүй бол бид алдах юм байна. Энэ зөв дадал хэвшил, энэ зөв зан чанарын уг үндсийг хүүхэд бага насандаа олж авах хэрэгтэй. Тиймээс энэ насанд нь сурах арга барил, хүмүүжил, төлөвшил гэдэг зүйлд онцгой анхаарч, ялангуяа хүмүүжил төлөвшил, ёс суртахуунлаг харилцаа хандлага гэдэг зүйлийг хэм­жих гэж оролдож байна. Хүүхдийн зөв хүмүү­жил, төлөвшил гэдэг гэр бүлд, цаашлаад улс эх оронд маань хэрэгтэй гэдгийг эцэг, эхчүүд маань ойлгодог, дэмждэг болсон байна. 

-Сургалтын хөтөл­бөрөөс болоод “Багш нар түрүүчээсээ өргөдлөө бариад ирж байна” гээд сайдын ярилцлагад дурд­сан байсан.  “Цөм” хөтөл­бөрийн агуулгыг  одоо бол­тол ойлгоогүй явж байгаа багш нар байгаа юм биш биз дээ?

-Үгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл, өмнө нь багш нарын сургалт зөвхөн сургагч багш нарын хүрээнд л явагддаг байсан бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 27 мянга орчим багш нарт жилд 1-2 удаагийн сургалт зохион байгуулж  багш  нэг бүрийг сургалтад хамруулсан. Энэ хугацаанд жил бүр хоёроос доошгүй удаа  сургууль бүрт багш болгонд хүрч  биечлэн зөвлөн туслах ажлыг хийж ирсэн.Нийт төрийн 660 гаруй сургуулийн 60 гаруй хувьд нь зөвлөн туслах болон сургагч багш нарын хамтарсан баг  очиж сургуулийн менежмент үйл ажиллагаатай танилцаж багш нарын хичээлд сууж ажилласан. Өмнө нь сургалтын хөтөлбөр шинэчлэгдээд гардаг, түүнийгээ хүүхдэд яаж хүргэх вэ гэдгээ багш нар төдийлөн сайн ойлгодоггүй бай­сан. Харин одоо хүүх­дэд хэрхэн хүргэхээ ойл­гохын зэрэгцээ сур­гуулийн удирдлага, эцэг, эхчүүд, багш  нар, сурагчид, боловсролын институцийн төвшинд нэгдсэн нэг ойлголттой болоод ирэхээр бага хугацаанд ажил үр дүнтэй явдаг юм байна гэдгийг тэд ухаарсан. Багш нар маань нийтээрээ ойлгож, хөдөлж чадсан. Тусгай өндөр төлбөртэй сургуульд хүүхэд сурдаг, ердийн сургуулийн хүүхдүүдийн сурах нь сурдаг,  чадахгүй нь орхигддог гэсэн ойлголтыг халж чадсан. Хоёрдугаарт, хүүхдэд “Би аливаа зүйлийг оролдох  юм бол хийж чадах  юм байна” гэсэн сэдлийг өгөх гэж оролдсон. Энэ итгэлийг ч өгч чадсан гэж харж байгаа.Тиймээс ажлаа өгье, заах хичээлийнхээ учрыг олохгүй байна гээд өргөдлөө бариад ирэх багш байхгүй байх.

-Эсвэл багш нарыг хэтэрхий их ажлаар дараад, хичээл заах үндсэн цагаас нь хумслаад байна уу?

- Өнгөрсөн жилүүдэд сургуулийн өмнөх болон бага суурь боловсролын “Цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Харин энэ хичээлийн жилээс эхлэн бүрэн дунд боловсролын “Цөм” хөтөлбөр   хэрэгжиж эхэлж байна .Үүний дагуу бүх ахлах ангийн сурагчид  бүх шинжлэх ухааны суурь мэдлэг чадварыг заавал судлах хичээлээрээ эзэмшинэ.Үүнээс гадна хүүхэд бүр хувь хүн төлөвшихөд нь дэмжлэг болох өөрийнх нь авъяас сонирхолд суурилсан урлаг ,спорт, мэдээллийн технологи, дизайн, бизнес, амьдрах ухааны чиглэл   бүрээр заавал сонгон суралцаж байгаа.Харин заавал судлах хичээлээсээ 3-4-ийг нь мэргэжлийн чиг баримжаанд тохируулан  гүнзгийрүүлэн судлахаар сонгож байна.Сургуулийн мэдлийн цагаараа сургууль, орон нутаг  нийгмийнхээ төлөө сайн үйл хийх үйл ажиллагаанд оролцож, улмаар сонгосон мэргэжилтэйгээ бодит амьдрал дээр танилцах судлах боломжтой болж байгаа юм. Мэргэжилдээ эзэн болж, мэргэжлээрээ тууштай ажиллаж орон нутагтаа хувь нэмрээ оруулдаг иргэдтэй болох нь манай орны нийгэм эдийн засгийн хөгжилд  хамгийн чухал байна.

“Цөм” хөтөлбөрийн хүрээнд бид багшийн хө­дөлмөрийг яаж хөнгөвчлөх вэ. Багш нар яаж хамт олноороо нэг баг болж ажиллах вэ. Нэг зорилгод нийтээрээ яаж хүрэх вэ гэдэг менежмэнтийг нэвтрүүлэх гэж оролдсон. Энэ ажил маань ч тодорхой хэмжээгээр амжилтад хүрсэн. Багш нар өмнө нь  баг болж нэгдмэл шаардлага тавьж чаддаггүй байснаас болж  хүүхэд хүссэн үр дүнд хүрдэггүй байсан. Харин одоо нэг ангид ордог багш нар хамтарч зорилгоо тодорхойлж  ажиллаж байна. Бидний хийсэн энэ ажлын үр дүнд багш нар хүүхэд бүрийг одоогийн түвшнээс нь ахиулж амжилт руу хөтөлж байна. Тэд хичээл нэг бүрээр хүүхэдтэй ажиллаж эхэлсэн. Математикт тааруу нэгнийг нь математикийн багш нь анхаарах. Монгол хэлдээ тааруу бол монгол хэлний багш нь илүү  анхаарч ажиллах гэх мэтээр хамтарч хүүхдэдээ хүрдэг бол­сон. Хүүхдийнхээ ахицыг урмаар тэтгэж, чаддаг зүйл дээр нь түшиглэн  итгэлтэйгээр урашлахад нь тусалж чиглүүлэх нь багшийн  гол үүрэг болсон.

Энэ дөрвөн жилийн хугацаанд дэлхийн  шилдэг 100 их сургуульд монгол элсэгчдийн тоо жилдээ 10 гаруйхан байсан бол одоо 300-400 болж, Засгийн газар зардлыг нь гаргаж чадахгүй байна. Топ 10 сургуулийн нэгд сумын сургуулийн хүүхэд ч тэнцсэн байна. Энэ хүүхдийг Монголын сумын сургуулийн багш л бэлдсэн. Сурах арга барилыг нь зөв олго­чихвол хүүхэд өөрийнхөө сонирхсон мэдээллийг мэдээллийн нээлттэй системээс  олж авч,  өөрийгөө хөгжүүлж, бэлтгэж болдог юм байна гэдгийг энэ  баримт харуулж байна.

- “Цөм” хөтөлбөрийг гаргасан Боловсролын хүрээ­лэнгийнхэн, яамны­хан гээд албан тушаалтнуудтай уулзсан. Энэ хөтөлбөрөө мэдэж байгаа хүн алга. Тиймээс ерөнхий боловсролын сургуу­лиу­дад төвшин тогтоох шалгалт явуулж, судалж үзэхээр ажиллаж байна  гэж байсан. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Энэ дөрвөн жилд хийсэн ажил бол өмнөх хөгж­лийн үргэлжлэл бөгөөд боловсролын сал­барын хөгжлийн дараагийн шат руу шилж­сэн үе юм. Энэ шинэч­лэлийн хамгийн чухал зүйл бол чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй олгох. Ийм үр дүнд хүрэхийн тулд  суралцах үйл ажиллагаа гэдэг бол багшийн чиглэл, сурагчийн өөрийн идэвх зүтгэлээр хэрэгжих юм шүү гэсэн гаргалгаан дээр суурилсан хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж байна. Ер нь  хүүхэд  багшаар  л заалгаж сурдаг юм биш. Цаашдаа ч хүнээр заалгаж сурахгүй. Тийм учраас энэ хүүхэд дунд сургуульд байхдаа сурах арга барилаа олж аваад, цаашид юунд суралцах нь хязгааргүй юм. Хүүхдийг чи ийм зүйл сурах ёстой гэж агуулгад барихгүй, харин  бүр бүтээлчээр өөрөө эрэл хайгуул хийн сурах боломжийг бүрдүүлэх нь чухал. Иймд агуулгыг стандартчлах гэж ярьж байгаатай ахмад багшийн хувьд санал нийлэхгүй байна. Харин суралцах орчныг нь стандартчилж болно. Жишээ нь, барилга байшин, ариун цэврийн байгууламж, хэрэглэгдэхүүнд нь стандарт тавьж болно. Боломжтой бол багшид нь тодорхой стандарт тавьж болно. Мэдлэг бол хязгааргүй. Магадгүй, энэ яриа шинэ сайдын ажилтайгаа  эхлэн танилцаад ярьж байгаа зүйл байх.  Батсуурь сайдыг  мэдээллээр хан­гах бүхэл бүтэн яамны аппарат, мэргэжлийн бай­гуул­лагууд байна.Тэд үнэн зөв мэдээллээр сайдаа хангах үүрэгтэй гэж бодож байна.  Сайд ч өөрөө энэ талаар судалж байгаа  байх.

Цөм хөтөлбөрийг боловсруулсан үндэсний 800 гаруй эрдэмтэн судлаачид багш нар түүнийг туршин хэрэг­жүү­лэхэд манлайлан оролцсон лаборатори 41 сургуулийн  удирдлага хамт олон урам зоригтой итгэлтэйгээр хэрэгжүүлж байгаа 27 мянган багшийн ажлыг үгүйсгэсэн хандлагатай ярилцлага нийтлэлүүд хэд хэдэн удаа сайдын зүгээс хийж байгаад харамсч байна. Төгсөгчдийн боловсролын чанарыг дээшлүүлэх энэхүү шинэчлэлийг  үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд үндэс суурь нь тавигдсан .Цаашид тууштай үргэлжлүүлэн  хийж олсон амжилтаа бататгаж,  хамтдаа урагшлах хэрэгтэй.

Б.Туул
Зууны мэдээ
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • багш ЕБС 2017-04-25 14:12:18
    ЕБС-ийн дунд ба ахлах ангид бүх хичээл 2 цагаар, ахлахад сонгон нэмэлтээр 3 цагаар оруулаач.Хүүхдүүд хохирч бна.Наад захын юм ч мэдэхгүй боллоо
    202.179.26.217
    Мэдэгдсэн Хариулах
  • оюунхорол 2017-03-04 13:30:48
    батсүхийн удирдаж байсан мэргэжлийн бус нэг хэдэн аймшиг хүмүүс байсан, ажлаа ч мэдэхгүй. үнэхээр эд нарас бид нар бүүр залхасан. өндөр цалин авсан хүмүүс
    5.228.71.177
    Мэдэгдсэн Хариулах
  • ахмад багш 2016-12-13 06:29:46
    боловсрол дампуурсан.Холион бантангаа өмгөөлөөд яах гэсэн юм бэ????. ЕБС-ийн сургалтын агуулгын шинжлэх ухаанч чанар устсан.Шинэ зүйл сурахгүй хүнээс хуулсан .....
    202.70.34.131
    Мэдэгдсэн Хариулах
  • Ж.БАТСУУРЬ ТАНАА 2016-12-09 01:32:09
    ТӨРИЙН САЙД ХҮН ЭНД НАРИЙН АНАЛИЗ ХИЙЖ, ХАНДАХ ХЭРЭГТЭЙ... ТҮЛХЭХ ЭЕРЭГ ХҮЧ БУЮУ ТЭР ЦӨМИЙН ЦӨМ МЭДЛЭГ ЮУ БАЙВ? ХАРИН НӨХДҮҮД ЗӨВХӨН ӨӨРТӨӨ НЭР НААХ ГЭЭД ЯАВ?
    202.179.26.84
    Мэдэгдсэн Хариулах
  • Баяр 2016-12-06 03:59:33
    Би сумын багш хүн байна.6-11-р ангид хичээл зааж байна.Судлагдахууны багцаар хүүхэд бүрд сурах арга барил эзэмшүүлэх, арга барил олгохоор зөвлөсөн агуулга нь бо...
    203.91.115.37
    Мэдэгдсэн Хариулах
  • би 2016-12-02 02:54:56
    эмч багшийн ажлыг улс төржүүлэхээ зогсоо, тэдэнд хийх ажлыг ард түмэн, хойч ирээдүй өөрсдөө гаргаад өгдөгийн, нийгмийн шаардлагаар бий болдог суурь мэргэжил
    183.177.109.38
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-11-29 16:11:38
    Цом хотолборийг хуухдийн сэтгэхуйн онцлогт тохируулан боловсруулж чадаагуй. Тийм сайн бсан юм бол сургалт яагаад унаад бн. Уунд сайд зов алхам хийсэн
    202.179.23.108
    Мэдэгдсэн Хариулах
  • bul 2016-11-29 12:17:41
    tsom hotolbor ni bolomjiin harin tuuniig herhen heregjuuleh dotood arga zui uzel bodol arai l bish shuu surgalt hiine geed heden bagsh nar tsugluulaad huuchn...
    122.201.31.113
    Мэдэгдсэн Хариулах
  • MUIS 2016-11-26 14:07:17
    тэгээд ажлаасаа гараг л дээ. Харагдаач ийм л улстөрчид байхгүй энэ насанбаярынхан.
    150.129.143.175
    Мэдэгдсэн Хариулах
  • Altaa 2016-11-26 11:44:19
    tsum hutulbur sain hutulbur. bagsh nar sain uhaj oilgobol boloh ni ter. bagshiin arga zuid deb]mjleg bolson shuu heregjiltii bagiinhandaa bayarlaj yabdag shuu...
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Зөвлөгч 2016-11-25 03:01:12
    Тийм олон багш өмнөх хөтөлбөрөөс татгалзаж ажлаа өгъе гэж өргөдөл өгөөд байгаа юм уу.Тийм олон урвагчид боловсролын системд ажиллаж байсан хэрэг үү.Итгэмээргүй ...
    139.5.219.241
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-25 02:31:26
    Битгий худлаа бураад бай. Бичсэн юмыг чинь уншихаас залхуу хүрч байна. Товч бөгөөд тодорхой бичиж чадахгүй хүн. Чаддаг нь багш нарыг дарамтлах.
    73.162.102.226
    Мэдэгдсэн Хариулах
    • багш 2016-11-25 02:39:03
      Өөрийн чинь үзэл бодол үнэхээр өрөвдмөөр юм.
      202.179.6.70
      Мэдэгдсэн Хариулах
  • Bagsh 2016-11-24 15:19:27
    Uneheer ih zutgej bas uramshij ajillaj bn Tsum hutulbur uugui tungalag gej helehgui e Aldaa dutagdal bailgui l yahav Aldaa dutagdlig ni zasaad l yavah heregtei
    112.72.11.121
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-11-24 14:34:04
    Сангийн яаманд, Боловсролын яаманд, Нийслэлийн Засаг даргад, Боловсролын газарт гээд өргөдөл их ирдэг болж гэнэ дэ. Ихэнх нь зохиомол дулдуйдагчдын занг ашиглаж...
    202.21.106.105
    Мэдэгдсэн Хариулах
  • БАГШ 2016-11-24 14:30:54
    ҮНЭХЭЭР ДАЛАЙЦТАЙ АЖИЛЛАЖ ЧАДСАН ШҮҮ, БҮХ ТҮВШИНД. МАШ ИХ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРЧ ЧАДСАН. ХАРИН ЭНЭ СЭТГЭГДЛҮҮДИЙГ ХАРАХАД ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨӨӨГҮЙ ХҮМҮҮС БАЙГАА ЮМ ШИГ.
    202.9.42.21
    Мэдэгдсэн Хариулах
    • Гэрэл 2016-11-24 15:45:43
      Ха ха ха . Энэ улсууд яш далайцтай ажилласан бахйэ харагдаач. Ёстой нэг элэг авмаар хөтөлбөр байлаа даа. Нэг их сонгох гэнэ. Чиглүүлэх гэнэ.
      202.179.31.85
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-11-24 13:10:47
    Мүүнист насанбаяр гантөмөр 2 хийсэн шал хэрэггүй зүйл
    139.5.216.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Ахмад багш 2016-11-24 11:27:33
    Энэ балай бүтэхгүй цөм хөтөлбөр чинь албан тушаал, мөнгөний дон туссан Батсүх авгайг ийн өчүүхэн амжилтаа улсын хэмжээнд сэтгэсэн андуурсан балаг шүдээ.
    66.181.187.92
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin bagsh 2016-11-24 10:47:15
    Tsum hutulbur gej hudlaa shvv bagsh narig buun daramt shahalt buun bicheg tsaas naaduul chini tum nertei buun mungu idsen uls tsetsegmaa nasanbayr 2 yg adil
    123.99.97.53
    Мэдэгдсэн Хариулах
  • багш 2016-11-24 06:48:13
    Монголын ирээдүй болсон хүүхдийнхээ төлөө сэтгэлээ чилээж санал бодлоо солилцож байгаа хүмүүс байна гэж ойлгосон чинь уншаад байхад үгүй байнаа болио
    202.179.24.201
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2016-11-24 07:59:22
      Bolovsroliin talaar tsum hutulburiin talaar yamarch oilgoltgui bj huniig muulah gej bitgii iim uhwj bsan yum yari. Harin mergejliin tuvshind zuv yum yarisan bn....
      202.179.31.26
      Мэдэгдсэн Хариулах
  • Балт 2016-11-24 05:10:06
    Батсүх Цэцэгмаа гэсэн хэдэн юм мэдэхгүй хүмүүс улсын хөрөнгөөр хэсэг тоглсосон. цаг үе нийгмээ дагаад хүүхдүүд өөрсдөө хэлэх үг хийх үйлдлээ мэддэг болсон.
    124.158.77.39
    Мэдэгдсэн Хариулах
    • Гэрэл 2016-11-24 15:47:59
      Яг үнэн. Түүхийн хичээлийг холион бантан болгосон. Хүн юмыг мөрөөдөөд байвал түүндээ яг хүрнэ биелдэг юм гэж ярьсан эргүү авгай
      202.179.31.85
      Мэдэгдсэн Хариулах
  • Цэцэг  2016-11-24 03:50:32
    Багш сурагчдыг туршилтын туулай болгосон Батсүх авгаагийн хэрэгжилтийн багийнхан баахан мөнгө идээ биз дээ. Хайран мөнгө, хайран цаг.
    73.162.102.226
    Мэдэгдсэн Хариулах
    • bi 2016-11-25 07:55:44
      yag zob.
      202.9.42.98
      Мэдэгдсэн Хариулах
    • erel 2016-11-24 06:40:53
      bi bagsh hun, tanid gej helehed bid surguuli deeree tedniig ireesei gej husdeg ym shu, odoo ch gesen.
      103.14.38.14
      Мэдэгдсэн Хариулах
      • bagsh 2016-11-24 08:08:52
        Chi teguul ajlaa hiij chadadgui bagsh hun bish bn
        202.179.31.26
        Мэдэгдсэн Хариулах
        • erel 2016-11-26 01:29:57
          Minii ajlaa hiij chaddag uguig huuhduud maani, hamt olon maani, udirdlaga maani, etseg ehchuud maani, uls, salbar maani undruur uneleed irsen l dee
          59.153.114.249
          Мэдэгдсэн Хариулах
          • erel 2016-11-26 01:31:37
            Bagsh hun huuhduudiinhee tuluu tsag urgelj hugjij baih ystoi, bid ungursun 4 jil ih zuil sursan
            59.153.114.249
            Мэдэгдсэн Хариулах
  • Энхтуяа 2016-11-24 03:41:58
    Багш дан ганц зааж бусад нь сонсдог систем 70 жил явж ирсэн. Цөм хөтөлбөр бол хэцүү ч гэлээ хандлага нь зөв хүүхдүүд нь дан ганц онц сурлагатан байх хангалтгүй
    202.179.26.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Төрөө 2016-11-24 01:16:23
    Боловсролын сайд батсуурьтаа баярлаж байна. Үнэхээр 90 жил явсан ялзралыг арилгах үг хэлжээ. Боловсролын мант улсын ялзралыг задлах болсон.
    202.179.31.38
    Мэдэгдсэн Хариулах
    • сэтгүүлч 2016-11-25 02:42:34
      Аливаа шинэ болгоныг эсэргүүцэж хуучнаараа биеийн амрыг харж гурилдаж явах сонирхолтой оюуны залхууралд автагдсан хүмүүс л цөм хөтөлбөрийг эсэргүүцэж байгаа.
      202.179.6.70
      Мэдэгдсэн Хариулах
    • zochin  2016-11-24 08:11:27
      Harin ch ene Batsuuri gej said uuruu yalzarsan bolovsroliin talaar yu ch medehgui hun gedeg ni haragdaj bn. Mongoliin urdaa baridag bagsh nariig muulahaas ichee...
      202.179.31.26
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-11-24 00:16:55
    Аливаа шинэ болгоныг эсэргүүцэж хуучнаараа биеийн амрыг харж гурилдаж явах сонирхолтой оюуны залхууралд автагдсан хүмүүс л цөм хөтөлбөрийг эсэргүүцэж байгаа.
    202.5.196.66
    Мэдэгдсэн Хариулах
  • ааааа 2016-11-23 15:49:05
    Ай мэдэхгүй АНын үед хөтөлбөр хариуцсан хүн МАНын сайдтай шөргөөцөлдөж байгаа улс төр л харагдаж байна. Юу үнэн гэвэл соц нийгмийн үеийн багш нар хамгийн шилдэг...
    202.9.43.211
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН БАГШ 2016-11-23 15:47:45
    Сэтгэгдэл яагаад устгаад байна??????
    202.9.40.123
    Мэдэгдсэн Хариулах
  • fhjr` 2016-11-23 15:41:12
    zailaa erguu awgai mine ter tsom hotolborteigee tsomorch uh, oo bas gantumur nasanbayr 2 erguu dagztaiga
    150.129.142.131
    Мэдэгдсэн Хариулах
  • Chihshig 2016-11-23 15:25:12
    Urid ni 93 surguuliin zahirliin albiig bulaatsaldaad ter surguuliig samarsan humuus sht.Batsukh, Tsetsegmaa, Khandarmaa, Tsevelmaa nar bgaa.
    108.240.29.140
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2016-11-24 06:54:17
      Chi ug n ner usiig n sain meddeg ym bn, hamtarch ajilladag humuus hezee hoorondoo alban tushaal bulaatsaldaad heniig hohirooson talaar boditoi yum bicheerei!!!!...
      43.228.129.167
      Мэдэгдсэн Хариулах
    • Мөнгө маш их мөнгө 2016-11-24 00:45:52
      Яг үнэн. Гэтэл гэнэт улсын хэмжээний асуудал яриад, хийгэд, тулгаад байдаг.
      150.129.143.175
      Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН БАГШ 2016-11-23 15:13:56
    Энэ сэтгэгдлүүдийг уншаад сэтгэл нэг их хоосроод явчлаа...... Бид хаана яваад байна? Хаашаа яваад байна? Дэлхий нийтээрээ бас хаашаа яваад байна?
    202.9.40.123
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-11-23 14:49:45
    Монголын багш нар дунд ийм хандлага сэтгэлгээтэй амиа хичээсэн хүмүүс байгаа нь нэн харамсалтай
    103.23.51.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Мэргэжилтэн 2016-11-23 14:01:19
    Сургуулийн удирдлагууд хүүхдээ яаж хөгжүүлсэн гээд цаас шалгадаг ажил шүү дээ. Хүүхдүүд сургууль дээрээ ямар ч хөгжих боломж үнэндээ гэрдэггүй. Сментэй учир.
    59.153.114.10
    Мэдэгдсэн Хариулах
  • оооо 2016-11-23 13:30:39
    насанбаяр шамбийтөмөр та 3 идэж ханаагүй юу
    202.21.106.166
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2016-11-23 14:30:26
      helj bgaa ugteigee taarsan amitan bagsh munuu
      103.23.51.2
      Мэдэгдсэн Хариулах
  • gegee 2016-11-23 13:22:46
    Цөм хөтөлбөр гэж багш нарыг дарамтлахаа болих хэрэгтэй . Ямарч амьдралд нийцэхгүй 50-60 хүүхэд суулгачихаад хүүхэд бүрт тохирсон аргаар заана гээд л ...
    150.129.141.10
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2016-11-24 06:55:37
      tegeed yahiin huuhed burt robot shg neg zuiliig tseejlluuleed neg toog neg argaar boddog geed yawaad bhu? Johon yum usnshij sudal
      43.228.129.167
      Мэдэгдсэн Хариулах
    • erel 2016-11-24 06:37:58
      niitsej baigaag batalsan olon barimt baigaag ehleed uzeedheerei, ydaj l nom, bichleg, bagsh nariin turshlagiig tsahim yertuntsuur duuren baigaa olj uzeerei
      103.14.38.14
      Мэдэгдсэн Хариулах
  • Мөнгө маш их мөнгө 2016-11-23 13:04:03
    Битгий сэтгэгдэл арилгаад байгаач оператор оо
    150.129.143.175
    Мэдэгдсэн Хариулах
  • Мөнгө маш их мөнгө 2016-11-23 12:51:13
    Маш их мөнгө. Энэ бол маш их буюу ойролцоогоор 15 тэрбум төгрөгийг хувь хүмүүс хувааж авсан тухай асуудал. Яам мөнгөө төллөө гээд л байс хийгээд бидэнд хувь хүн...
    150.129.143.175
    Мэдэгдсэн Хариулах
    • Мөнгө маш их мөнгө 2016-11-23 13:18:09
      Сэтгэгдэл бичихээр арилгаад байна.
      150.129.143.175
      Мэдэгдсэн Хариулах
      • zochin  2016-11-23 14:32:29
        harin tiimee surug medeelel ni bgaad bna ene yavuulga
        103.23.51.2
        Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2016-11-23 12:47:19
    Цөм хөтөлбөрөөр багш нарт сургалт явуулж байна гэж цаг үрсэн ажил хийсэн.цаана нь мөнгөний сонирхол байсан байх.
    66.181.190.87
    Мэдэгдсэн Хариулах
  • ганаа 2016-11-23 12:29:08
    сайн ч юм бии муу ч тал байна хамгийн гол нь багшииг цааснаас салгаагүй бас хүүхдүүд дэндүү зоргоороо сул шахалтгүй боллоо
    59.153.113.165
    Мэдэгдсэн Хариулах
  • Яана даа 2016-11-23 11:41:31
    Хэрэгжүүлж чадвал монгол хүүхдэд хамгийн хэрэгтэй хөтөлбөр. Доор сэтгэгдэл оруулсан хүмүүс багш нар бол харамсаж байна. Монгол хүүхдийн төлөө бус байна
    103.57.92.168
    Мэдэгдсэн Хариулах
    • Мөнгө маш их мөнгө 2016-11-23 13:33:50
      Яаж мэдэж байгаа ийн. Батсүхээ чи ямар ч гадаад хэлгүй байж хэн чамд тэгж хэлсэн юмб. Чиний л зөвхөн бодол байдаг биз дээ
      150.129.143.175
      Мэдэгдсэн Хариулах
      • gutalchin  2016-11-23 14:54:31
        zuw bichee daraa n huts
        119.40.102.10
        Мэдэгдсэн Хариулах
    • Мөнгө маш их мөнгө 2016-11-23 13:19:32
      Тэгээд хувь хүн мөнгө тараагаад байдаг болсон. Мөнгөө нэг нь дансандаа гаргаад авчдаг шиг байгаа юм. Сургалтад суусан гэж хүртэл цагийн 40 мянгыг өгч байгаа юм....
      150.129.143.175
      Мэдэгдсэн Хариулах
  • naran 2016-11-23 11:40:05
    Монголын багш нарын 70-80 хувь нь өөрчлөгдөн шинэчлэгдсэн шүү. . Магадгүй зүгээр урсгалаараа явдаг нөхдүүдэд төвөгтэй байсан байх. 100% болоход хугацаа надо
    103.23.51.2
    Мэдэгдсэн Хариулах
    • Мөнгө маш их мөнгө 2016-11-23 13:21:14
      Энэ хүн жишээ нь Батсүхийн төрийн бус байгууллагын хүн. Мэдэх юм байхгүй ээ. Насан баяр бичиж өгөөд л нэг юм гаргамар аядаж байгаа байх.
      150.129.143.175
      Мэдэгдсэн Хариулах
  • сда 2016-11-23 11:02:47
    шал тэнэг эцэг эхүүдийг зовоож, мөнгий нь сааж багш нарыг жаргаасан шүү дээ
    103.212.118.164
    Мэдэгдсэн Хариулах
    • Мөнгө маш их мөнгө 2016-11-23 13:23:34
      Багш нарыг бослого гарга гэж уриалаад байгаа ш тээ
      150.129.143.175
      Мэдэгдсэн Хариулах
  • bagsh 2016-11-23 10:58:55
    tsum hutulbur mongol huuhded tohirohgu ee,bagsh suragch 2 t daramt bolson todorhoi zorilgogui zuger l helberdsen demii ajil bolson. uursduu gh medehgui l bsan ...
    202.21.106.125
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-11-23 10:03:09
    gadnaas neg zuil abchiraad l heregtei geed l uzeh yum bolobsrol suirsen shuu dee turshiltiin tuulai yag surguuli deer hodoo ireed uzdee
    203.91.118.114
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-11-23 09:38:58
    Zom hotolbor hereggui!!!
    68.174.162.130
    Мэдэгдсэн Хариулах
    • gutalchin 2016-11-23 14:57:49
      bichig useg surahgui bj hutsah uls olon bn
      119.40.102.10
      Мэдэгдсэн Хариулах
    • Мөнгө маш их мөнгө 2016-11-23 13:29:05
      27 мянган багшийн ажил ч гэх шиг. Энгийн багш хүн ингэж сүржигнэх үү Яг насанбаярын стилл байгаа биз дээ.
      150.129.143.175
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-11-23 09:37:13
    Хэрэгжилтийн баг гэж хэдэн нөхдүүд хөтөлбөрөө мэдэхгүй алсан шүү дээ. Улс даяар явсан сургалтууд ч чанаргүй болсон. Түүнээс болж хөтөлбөр хэрэгжих нь хэцүү бга...
    103.9.88.210
    Мэдэгдсэн Хариулах
    • Сараа 2016-11-23 11:54:09
      Харин чи өөрөө мэдэхгүй зүгээр цээжнийхээ паянгаар хүүхэд хохироож зүгээр л тааваараа хэдэн төгрөг авах гэсэн юм бишүү. Ойлгохгүй бол хүүхдээсээ асуу эсвэл
      103.23.51.2
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-23 08:35:42
    Цөм хөтөлбөр СӨБ-д хэрэгтэй. Бага, суурь, бүрэн дунд бо­ловс­ролд огт таарахгүй. Багш нар ч сайн ойлгохгүй байгаа ажил шүү дээ
    59.153.87.23
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин  2016-11-23 11:57:36
      Хэрэггүй гэдгийг чи судлаад нотолчихсон юмуу. Цээжнийхээ паянгаар донгодохоо болиоч ийм юм ойлгохгүй багш гэж өөрөөсөө ич
      103.23.51.2
      Мэдэгдсэн Хариулах
  • Tyyl  2016-11-23 08:25:47
    10 angi surah bicheg bhgvi aguulga ni hovsh bichsen jishee barimt ni hvvhded helej uguhuus ichmeer hudlaa gevel niigmiin somgohiig har daa teneg hvn ch gaihhaar...
    202.70.46.230
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-11-23 08:19:56
    Цөм хөтөлбөр гэдэг юмаа болих хэрэгтэй. Багш нарт бөөн дарамт ойлгомжгүй хөвөлбөр
    202.5.196.58
    Мэдэгдсэн Хариулах
  • насаа 2016-11-23 08:10:30
    Энэ цөм хөтөлбөрийн тухай багш нар л сэтгэгдлээ бичиж байгаа байх. Миний хувьд үнэхээр амьдралд нийцэхгүй тэнэг хөтөлбөр. Цаасаар дарна, хүүхэдтэй ажиллах цаг ц...
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-11-23 06:51:44
    Цөм хөтөлбөр гэдэг чинь нэг л ойлгомжгүй миний ойлгосноор бол сурагчийн мэдлэг чадварт сайнаар нөлөөлөөд байгаа юм байхгүй л юм билээ
    183.177.109.36
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2016-11-24 15:44:25
      tsom hereggvi shvv de 50' 60 hvhed sylgachad ajigla temdgel ch geh shig hyrdan bolison deer
      202.179.31.78
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-11-23 06:24:30
    цөм хөтөлбөр дэмий2 хөрсөн дрээ буухгүй амьдралаас хол,Багш нарыг хэт их ачаалаалд оруулж байгаа хурдхан болиосой
    124.158.125.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-11-23 06:11:29
    Zow zow tsom hotolbor heregjseneer gazarzuin bagsh nariin tsag hasagdaj zarim bagsh nar ajilgui bolj bn.
    124.158.125.18
    Мэдэгдсэн Хариулах
    • Мөнгө маш их мөнгө 2016-11-23 13:31:48
      байж байгаад. Нэг хүн ном бичиж тайлбарлахдаа үнэхээр цөм хөтөлбөр бол стандарт боловсрол гэтэл стандартаас татгалзана гээд яриад байх юм гэсэн
      150.129.143.175
      Мэдэгдсэн Хариулах
    • Мөнгө маш их мөнгө 2016-11-23 13:30:20
      "Ер нь хүүхэд багшаар л заалгаж сурдаг юм биш" гэжээ. Ямар зоригтой хэлнэ вэ? Инээд хүрчлээ. Хийсэн хөтөлбөрөө яг юу хичихсэнээ ч саяхныг хүртэл мэдэхгүй. ...
      150.129.143.175
      Мэдэгдсэн Хариулах
      • erel 2016-11-26 01:50:59
        Мөнгө маш их мөнгөө, chamd ch surah, unshih, sudlah, hiih ym ih baigaa ym bnda. Meddeg zuilee yarih ni l chamaig ilerhiilne shude.
        59.153.114.249
        Мэдэгдсэн Хариулах
  • Bagsh 2016-11-23 06:00:28
    Tsom hotolbor uchir dutagdal ihtei. Saidtai sanal neg bna.
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2016-11-24 15:45:49
      Hyrdan boliosio tsom
      202.179.31.78
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-23 05:28:51
    иний хань багш хүн. Арван жилийн сурагч байхаасаа эхлээд одоог хүртэл ханиараа дамжуулаад сургуулийн амьдралд ойр байдаг хүний хувьд хэлж яримаар зүйл байна. Н...
    202.21.119.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Эргүү сайд 2016-11-23 04:31:37
    өөрөө мэдлэг бага сайд л шүүмжлэх дуртай хийсэн юмгүй л ам нь алд дэлэм зөрүү Батсуурь
    202.179.31.85
    Мэдэгдсэн Хариулах
  • Судлаач 2016-11-23 04:21:03
    Сайд ч гайгүй ажиллаж байгаа гэж боддог шүү энэ салбарт бугшсан идээ бээрийг нь шахаж эхлэхээр олон хүн сандарч янз бүрийн юм ярих боллоо
    112.72.11.103
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэхээр эмгэнэлтэй 2016-11-23 03:32:54
    Юугаа ч мэдэхгүй сайд орж ирээд зоргоороо самарч болдог болж байна уу? Ядаж Ё.Отгонбаяр нь сайд болсон бол арай дөртэй байх байсын.
    202.70.37.166
    Мэдэгдсэн Хариулах
    • erel 2016-11-26 01:52:19
      Unene
      59.153.114.249
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-23 03:30:47
    Улс төрийн намын томилгоогоор тохиолдлоор томилогдсан энэ сайд хариуцсан салбарынхаа онцлогийг ойлгох чадваргүй, ажлаа мэдэхгүй байгаа нь эмгэнэл.
    202.55.183.83
    Мэдэгдсэн Хариулах
    • erel 2016-11-26 01:52:33
      Unen
      59.153.114.249
      Мэдэгдсэн Хариулах
  • ЕРӨНХИЙ САЙДАД 2016-11-23 03:21:49
    САЙД НЬ ӨӨРӨӨ БОЛОВСРОЛГҮЙ ЮМ ЧИНЬ ЯАЖ ОЙЛГОХ ВЭ ДЭЭ? ХАРИН ОРЛОГЧ НЬ ГАЙГҮЙ БОЛОВСРОЛТОЙ МЭТ. ИЙМД ЭНЭ 2-ЫН БАЙРЫГ СОЛИВОЛ ТААРАХ ЮМ
    202.72.245.207
    Мэдэгдсэн Хариулах
    • bek 2016-11-23 05:57:29
      орлогч сайд нь олон данстай луйварчин жинхэнэ сайд царайтай хүн нь юугаа ч мэдэхгүй дээд сургуульд түр багшилсан хүн яамныхан гэж ажлаа мэдэхгүй шахааныхан
      124.158.107.2
      Мэдэгдсэн Хариулах
    • Профессор 2016-11-23 03:42:31
      Ай мэдэхгүй Японд ТМС төгссөн Мүнчин самарсаныг 10-аад жил их сургуульд багшилаад Еврод доктор хамгаалсан хүн засах гээд л оролдож байгаа байлгүй дээ.
      202.21.116.2
      Мэдэгдсэн Хариулах
      • Erel 2016-11-24 06:32:36
        tuhain humuusiinhee talaar ih l zuiliiig barimttai, todorhoi, mash sain meddeg hun l ingej bichih baihdaa!!!
        103.14.38.14
        Мэдэгдсэн Хариулах
      • Энх  2016-11-23 05:01:00
        Чиний сэтгэгдэлийг харахад профессор байтугай суурь боловсрол эзэмшсэн хүн ч ийм юм ярихгүй байх.Ярих бичих юм аа олж ядсан троллууд аа гэж.
        202.126.89.199
        Мэдэгдсэн Хариулах
      • cudabo 2016-11-23 05:00:57
        Хоое,энэ профэссөр нэрээр сэтгэгдэл бичсэн малаа,чамд намчирхах хийрхэлээс өөр мэдэх юм бгаа шинж битгий хэл үнэр ч алга.Ийм байж хүн шүүмжлэх нь илүүц
        103.26.195.13
        Мэдэгдсэн Хариулах
  • Д.Өлзий 2016-11-23 03:20:39
    Энэ багш маш ярьж байна. Хийж, хэрэгжүүлэж байгаа ажлаа мэддэг хүн байна. Дээр суугаа түшмэдүүд үүнийг огт мэдэхгүй байгаа гайхах зүйл биш. үргэлжлэл бий...
    202.9.41.73
    Мэдэгдсэн Хариулах
    • Мөнгө маш их мөнгө 2016-11-23 13:27:08
      Цөм хөтөлбөр гэж олон улсад юу байдгийг ч ядаж харчих хэлгүй хүмүүс шүү дээ. Тэгээд өмнөх хөтөлбөрөөс хуулаад, жаахан өөрчилсөн болоод тэгэхдээ дордуулаад л
      150.129.143.175
      Мэдэгдсэн Хариулах
      • zochin 2016-11-24 15:46:57
        Said zov ym hj bga bolison der
        202.179.31.78
        Мэдэгдсэн Хариулах
    • Мөнгө маш их мөнгө 2016-11-23 13:22:45
      Боловсролын яамныхан хийгээгүй, төрийн бус байгууллагынхны хийсэн хөтөлбөр ш тээ үнэн хэрэг дээрээ
      150.129.143.175
      Мэдэгдсэн Хариулах
      • Erel 2016-11-24 06:27:46
        yamnii erh zuin barimt bichguudiig uzsen l baihdaa uuruu bodvol?
        103.14.38.14
        Мэдэгдсэн Хариулах
      • Mongol 2016-11-23 15:01:05
        Арай дэндэж байгаа юм биш үү энэ багш үнэн зүйл ярьж суугаад талархаж бна. Гаднаас баахан хөтөлбөр оруулж ирээд бүгд лмонго хүүхэд дээр амилаагүй харин Цөм хөтө...
        202.9.43.161
        Мэдэгдсэн Хариулах
        • Dashka 2016-11-24 12:14:06
          Ene zasagt Mongol huuhdiin hugjliig baituugai bolobsrolyg oilgodog hun alga baina shuu dee.Ergeed unsen sambar bariulj,esgii gert suulgaj ch medne.Tsum hutulbur...
          202.179.6.34
          Мэдэгдсэн Хариулах
          • Dashka  2016-11-24 12:20:17
            Tsum hutulbur bol Suuliin 25 jiliin tursh olon miyangan bagsh nar, ,erdemtediin yabal huuhdiig hugjuulj boloh talaar bui bolgoson hamtyn bureelsen! Hairan ba...
            202.179.6.34
            Мэдэгдсэн Хариулах
            • Dashka 2016-11-24 12:23:07
              Etsest helehed end setgegdelee bichij baigaa bagsh nar jaahan yos zuitei,bagsh shig baij uzeerei!
              202.179.6.34
              Мэдэгдсэн Хариулах
              • erel 2016-11-26 02:01:25
                Yos zuigui bichij baigaag ni haraad bagsh nar bish gej dugnehed hurch bn. Uur zorilgotoi, ym medehgui humuusiin l ug helleg ih yvaad baih shig bn.