Өнөөдөр “Зулын 25” тохиож байна
Энэ өдөр билгийн тооллоор өвлийн эхэн сарын 25 бөгөөд буддын шашин­тай бүх улс түмэн Богд Зонхо­вын их дүйцсэн өдөр буюу "Зулын 25" хэмээн тэмдэглэж заншсан.
 
Энэ өдөр сүсэгтэн олон түмэн мацаг барьж, зул өргөж, арван хар нүглийг тэвчин бие, хэл, сэтгэлээ ариусган буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маа­ни түм болж арвиждаг учиртай юм. Энэ өдөр их буян хураана гэсэн үг. Монголчууд зул өргөхдөө энэ ба хойтын буян, өөд бологсдын буянд зориу­лахын зэрэгцээ мал муулах­даа хүртэл сайн төрөл олохыг ерөөж зул өргөдөг заншил бий.
 
Энэ жилийн хувьд Зулын 25-ны хоёр өдөр дараалан тохиож байгаагаараа онцлог ажээ. Тиймээс өнөөдөр, маргааш Зулын 25-ны хурал номыг сүм хийдэд хурахаас гадна сүсэгтэн олонд зориулсан буяны номыг Бөхийн өргөөнөө хурах ажээ.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.