Бурхан Халдун уулын нэрийг газрын зурагт албан ёсоор тэмдэглэж, хуучин нэрийг сэргээх асуудал Засгийн газраар хэлэлцэгдлээ
Засгийн газрын энэ сарын 16-ний өдрийн хуралдаанаар Их Хэнтийн нурууны Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун уул болгож хуучин нэрийг нь сэргээх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжсэн. УИХ уг тогтоолын төслийг баталбал Юнескогийн өвд бүртгэлтэй Бурхан Халдун уул газрын зурагт албан ёсоор тэмдэглэгдэх юм.  ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2015 оны долдугаар сарын 4-ний өдрийн 39 дүгээр чуулганаар “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн өвийг хэлэлцэж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн.

Дэлхийн өвд багтах газруудыг сонгохдоо хүн төрөлхтний түүхэн хөгжлийн үндсэн үе шатуудыг тодорхойлж буй түүх, соёлын сонгодог обьект, шинжлэх ухаан байгаль хамгааллын үүднээс дэлхийн хэмжээнд үнэлж баршгүй ач холбогдолтой ховор амьтан, ургамал, тэдгээрийн амьдрах орчин зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үздэг  байна.

Монголчуудын хувьд хүндлэн дээдлэх бахархалт шүтээний нэг болсон Бурхан Халдун уул нь Хиад боржигоны өвөг Бодончарын үеэс эхлэн Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын эзэнт гүрний сүлд уул болгон тахиж ирсэн Монгол туургатны эх түүхийн голомт нутаг юм.

Иймээс Монгол Улс энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон учир Их Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361,5 метрт орших өндөрлөг болох Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун уул болгон хуучин нэрийг нь сэргээж, өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн  байна. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх бэлтгэл ажлын явцад шинжээчид Бурхан Халдун уулын нэр нь Монголын газрын зурагт албан ёсоор тэмдэглэгдээгүйг онцолж байсан. Эрдэмтэн, судлаачдын гаргасан энэхүү үндэслэлийг хэлэлцсэнээр  шинжээчид нэмэлт мэдээлэл авч олон талаас нь судалж, нэр дэвшүүлж буй Бурхан Халдун уул бол жинхэнэ Бурхан Халдун уул мөн гэсэн дүгнэлтэд хүрчээ хэмээн БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ.
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hehe 2016-11-23 06:43:41
    Mongolchuud oorsdoo tahij shuteed hamgaalaad yavj baival boloo. Yun iluu zavtai yum. Balai avgai
  • Өвгөн профессор 2016-11-23 04:05:12
    нэр дэвшүүлж буй Бурхан Халдун уул бол жинхэнэ Бурхан Халдун уул мөн гэсэн дүгнэлтэд хүрчээ ...... Энэ юу гэсэн үг вэ?????
  • Иргэн 2016-11-23 03:40:04
    Урьд нэг Улаанхүү нэртэй дурак би улаан нэрэнд дургүй, УБ-ын нэрийг солино гэж билээ, Засгийн газар хийх ажил олдохгүй бол Утаанбаатар болголдоо ард түмэн дэмжи...
  • Зочин 2016-11-23 03:37:24
    БОАЖ-ийн сайд нар дандаа модны хулгайчид, газрын наймаачид, ангийн хулгайч нар байсан, одоо бүр уул усны нэр солихоос өөр хийх ажилгүй болсон бол татан буулга
  • Зочин 2016-11-23 03:35:38
    БОАЖЯ нүдэн дээрээ байгаа Богд уул, Туул голынхаа амийг тасалсан, одоо уул усны нэрээр оролдож байна, энэ яамыг нэн даруй татан буулга, УТААНБААТАРТАЙ санал нэг...
  • naruto 2016-11-23 02:42:58
    ӨНДӨРХААН НЭРИЙГ СЭРГЭЭЦГЭЭЕ.
  • zochin 2016-11-23 02:37:11
    shan zuil hiij. demjij bn. zarim teneg ulsuud yagaad ingej tenegtej bn aa
    • б 2016-11-23 03:14:16
      улаанбаатар нэрээ утаанбаатар эсвэл өргөө гэж нэрлэ
  • ө 2016-11-23 02:20:26
    БОАЖЯ-ны үхэрүүд хийх ажилгүй бол зайлж үз. өөр хийх зүйл их байгааг харахгүй байна уу?