Б.Коля захирал аа, та яагаад МОННИС группт зориулан тендер зарлав
"Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" ТӨҮГ-аас авто машин нийлүүлэгчийн тендер зарлаж байгаа тухай өнөөдрийн өдөр тутмын сонингуудад нийтлэгджээ. Гэвч энэ тендерийн материал нь ганцхан компанид зориулан хийгдсэн болох нь тодорхой харагдаж байна. Тодруулбал, машины маркийг NISSAN PATROL Y-62 LE-High хэмээн тусгайлан заажээ. Яг өнөөдрийн байдлаар дээрх маркын автомашиныг Монголд ганцхан МОННИС групп оруулж ирэн худалдаалдаг.

Тендерийн тухай хуульд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нээлттэй тендер зарлах тухай тусгайлан заасан байдаг. Гэвч "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" ТӨҮГ-аас авто машин нийлүүлэгчийн тендер зарлахдаа шалгаруудаа тухайлсан нэг компанид зориулсан байдлаар бэлтгэсэн байна. 

“Тендерийн тухай хуулийн 21.2.Захиалагч тендер шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тод, нээлттэй зарлах бөгөөд сонирхсон этгээдэд саадгүй олгоно” гэсэн байгаа юм.
Гэвч энэ тендерийн бичиг нь эхнээсээ хэн нэгэнд “зориулагдан” үйлдэгдсэн учир бусад энэ төрлийн бизнес эрхлэгчдэд боломж олгохгүй гэсэнтээ адилхан сонсогдож байна.
 
"Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" ТӨҮГ-ын даргаар Б.Коля ажилладаг. Тэгвэл Б.Коля захиралд тусгайлан тэр тусмаа МОННИС группт зориулан тендер зарлах ямар шалтгаан байв.
 
П.АНИР
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-11-24 00:52:25
    Эрдэнэт,Оюутолгойн талаар амандаа ус балгасан мэт малууд минь дуугай сууцгаагаад,ганц нэг машины тенлерч яамай байна аа.
  • zochin 2016-11-23 14:19:26
    Kolya guai ih mapaantai shuu. Tuuniig sain shalgah heregtei. Oyodoliin uildberiin ajilchidiin iluu tsagiin mungiig ugduggui baisan ter mungu haaguur yabsan bol?...
  • Hehe 2016-11-23 06:47:03
    Baterdene avarga tsaana ni baigaa. Hudlaa shudarga tsarailsan shaachin. Erdenet Govi kompanyd bol ballaj baisan daa
  • Y62 2016-11-23 06:02:19
    энэ одоо Урал шиг шатахуун зарцуулдаг Тундра шиг хэлбэртэй мшинаар батлан хамгаалах гээд байгаа юм уу хэн унах гээд байгаа юм бэ
  • . 2016-11-23 04:34:28
    Энэ нохойг АТГ шалгаач ээ!!!
  • зочин 2016-11-23 03:04:00
    Шууд марк зааж болохгүй гэсэн хуулийн балай заалт байгааг мэддэггүй л юм байгаа биздээ, гэхдээ ийм маркын .. дүйцэхүйц гэж зааж болно гэдэг юм ялгаагүй дээ