Их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас нийслэлийн гудамж талбайд бүхэлдээ мөсөн бүрхүүл тогтоод байгаа. Улмаар хальтирч унан бэртэж гэмтсэн иргэд, хоорондоо мөргөлдөж, шүргэлцсэн осол аваарын тоо эрс нэмэгдэж байгааг албаныхан хэлж байна. Тэгвэл нийслэлийн удирдлагууд гудамж, талбайн цас цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгөөд байгаа.
Цас цэвэрлэх хотын даргын уриалгад цэргийн анги байгууллагууд нэгдэж, өчигдөр оройн 20 цагаас эхлэн тодорхой хэсгүүдэд алба хаагчид хуваагдан ажиллажээ.
Тодруулбал, Баянзүрх дүүрэг “Арслан”-тай хөшөөнөөс “Нарантуул” захын уулзвар хүртэл цэргийн 014, 015, 032 дугаар ангийн цэргүүд, Хан-Уул дүүрэг Яармагийн гүүрнээс Нисэхийн уулзвар хүртэлх замд цэргийн 013, 017, 089,120 дугаар ангийн цэргүүд, Чингэлтэй дүүрэг Дөлгөөн нуурын уулзвараас Гэсэр сүм хүртэлх замын цасыг цэргийн дүйцүүлэх албаныхан цэвэрлэж дуусгажээ. Уг цас цэвэрлэгээний ажилд нийтдээ 500 орчим хүн оролцсон байна.
Түүчнлэн нарны гүүр болоод нарны замын 8.4 км авто зам, замын байгууламжийг ТҮК-ийн ажилчид цэвэрлэж, цас, мөсийг нь арилгажээ.
.jpg)

Б.Сансар
olloo.mn