Паралимпийн наадамд ОХУ-ын далбааг барьж жагссан А.Фомочкинд байр бэлэглэв

“Пара-олимп-2016” наадамд оросын багийг оролцуулаагүйг эсэргүүцэн тус олимпийн наадмын нээлтийн ёслолд ОХУ-ын төрийн далбааг барьж жагссан Беларуссын спортын зүтгэлтэн Андрей Фомочкиний баатарлаг үйлдлийг үнэлж ОХУ-ын “Сапсан” группийн ерөнхийлөгч Сергей Шмаков түүнд орон сууц өгчээ. Москва хотын ойролцоох “Мелодия Леса” хороололд орон сууц олгосон гэрчилгээг өчигдөр хэвлэлийн бага хурал хийн, гардуулжээ.

“Сапсан” группийн ерөнхийлөгч Сергей Шмаков “Андрейг олимпийн наадмын нээлт дээр манай улсын далбааг барьж жагсаж байгааг хараад маш их баярлаж түүний хатан зоригоор бахархсан, тэр үед түүнд байр худалдан авч бэлэг болгон өгч талархлаа илэрхийлэх бодол толгойд төрсөн.” гэжээ.

А.Фомочкин хариу талархал илэрхийлээд “Олон улсын пара-олимпийн хорооноос пара-олимпийн наадмын нээлт дээр ОХУ-ын Төрийн далбааг барьж жагсах зөвшөөрөл олгохоос татгалзсан учир манай баг ОХУ-ын 5 Төрийн далбааг цэнгэлдэх хүрээлэн рүү авч очсон, 2 далбааг нь би биендээ нуусан, хамгаалалтын албаныхан намайг нэгжиж 1 далбааг нь хурааж авсан, тэгээд манай баг индрийн ойролцоо ирэх үед би үлдсэн 1 далбааг нуруундаа нөмөрч цэнгэлдэх хүрээлэнгийн замын бараг дөрөвний нэгийг туулсан, тэр үед хамгаалалтын албаныхан ирж далбааг хураан авсан, нээлтийн дараа би далбааг буцаан авсан. Олон улсын пара-олимпийн хорооноос намайг хоригийг зөрчсөн гэж олимпийн тосгоноос хөөсөн.” гэсэн тайлбар хийж пара-олимпийн наадмын нээлт дээр барьж жагссан ОХУ-ын Төрийн далбааг Оросын пара-олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Лидия Абрамовод ах дүү беларусс-оросын ард түмнүүдийн спортын салбарын эв нэгдийн билэгдэл болгон гардуулан өгсөн байна. А.Фомочкин цааш нь ярихдаа “Манай оронд Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийг бусдаас 55 ам.доллараас илүү үнэтэй бэлэг авахыг хориглосон байдаг, иймд би энэ асуудлаар хуулийн мэргэжилтнүүдэд хандаж зөвлөлгөө авна.” гэжээ.

53 настай Андрей Фомочкин нь Минск мужийн Хүүхэд, залуучуудын спортын уран чадварын дунд сургуулийн багш, Спорт, аялал жуулчлалын сайдын туслах, тус яамны Үндэсний шигшээ багуудын албаны даргаар ажиллаж байсан билээ. Мөн ЗХУ-ын Бүх ард түмний спартакиадын 1986 оны аварга, өвлийн олон төрөлтөөр ЗХУ-ын дээд амжилтыг тогтоож байсан, олон улсын хэмжээний мастер цол хүртэж байжээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-11-23 01:41:07
    төрийн албаны хуулиа ярьж байна аа. болж байна ш дээ манайхан ярих бол уу. Ардчилал хууль ёс гэж ийм байдагийн наад захын жишээ гэж бодогдлоо.