Монголчуудад амрах шалтаг мундахгүй нь
Монголчууд ер нь их амрах дуртай ард түмэн юм аа. Юм л бол бүх нийтээрээ амрах гэдэг болж. Арга ч үгүй биз УИХ-д гарсан эрхмүүдийн хамгийн сайн идэвхтэй хамтран баталж чадаж байгаа ганц хууль нь бүх нийтийн амралтын өдрийг нэмэх юм чинь.

Ер нь бодоод байсан чинь бид хагас жил ажиллаад, хагас жил нь амарчихдаг улс байна лээ. Тэгсэн сүүлд шинээр батлагдаад байгаа амралтын өдрүүдээс болоод энэ 11 дүгээр сард бараг ажил хийхгүй бололтой.

Хамгийн их амралттай сар болж байх шиг байна. Чингис хааныхаа төрсөн өдрийг арваннэгдүгээр сарын аль нэг өдөр  тэмдэглээд, арваннэгдүгээр сарын 26-нд улс тунхагласны баяраа тэмдэглээд дээрээс нь хагас, бүтэн сайн өдрийн амралтаа нэмэхэд арав гаруй өдөр болж байна. 

Ийм олон хоног амарсан хүн чинь ажил хийх ямар ч сонирхолгүй болно биз дээ. Уг нь амарсан хүн маш их эрч хүчтэй болоод ажилдаа ордог гэдэг. Гэвч Монголчууд амрах биш архидсаар байгаад таардаг. Үгүй тэгээд 10 гаруй хоног ууж идсэн хүн чинь яаж ч ажил хийх вэ дээ.

Тиймээс нэртэйгээр нь  энэ 11 дүгээр сарыг бүх нийтээрээ амрах сар болгочихвол яах вэ? гэсэн саналыг УИХ-аар хэлэлцүүлээд үзвэл яадаг бол гэж бодох боллоо. Яахав 11 хоногтоо сайхан наргиж цэнгэж, өвөг дээдсийн төрсөн өдөр, улсаа тунхагласны баяраа хийнэ биз. Тэгээд үлдсэн өдөр нь эрч хүчээ нөхөж аваад ажилдаа орохгүй юу. 

Ямартай ч өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар энэ баасан гарагт  бүх нийтээр амрах асуудлыг хэлэлцэхээр болсон. Учир нь бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан улс тунхагласны баяр бямба гарагт буюу амралтын өдөр тохиож байгаа билээ. 

Ингээд бүх нийтээрээ амарч тэмдэглэх баярын өдрүүдийг танилцуулж байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд "нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг, “нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр” гэж түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдрийг тооцож байгаа юм.
 
Нийтээр тэмдэглэх баярын өдөрт: 
 
- Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15;
- Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;
- Шинэ жил: 1 дүгээр сарын 1;
- Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;
- Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.
- Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.
- Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.
- Бүгд Найрамдах улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26 - ныг тооцон тэмдэглэн өнгөрүүлж байна. 
 
Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөрт:
 
- Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр: 1 дүгээр сарын 13;
- Монгол цэргийн өдөр: 3 дугаар сарын 18;
- Эрүүл мэндийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 7;
- Оюуны өмчийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 26;
- Гэр бүлийн өдөр: 5 дугаар сарын 15;
- Залуучуудын өдөр: 8 дугаар сарын 25;
- Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр: 9 дүгээр сарын 10;
- Байгаль орчныг хамгаалах өдрүүд: 9 дүгээр сарын дөрөв дэх долоо хоног;
- Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1;
- Монгол Улсын Нийслэлийн өдөр: 10 дугаар сарын 29;
- Ардчилал, хүний эрхийн өдөр: 12 дугаар сарын 10;
- Эх орончдын өдөр: гуравдугаар сарын 1;
- Шинэ ургацын өдрүүд: 9 дүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 20;
- Монгол Улсын төрийн далбааны өдөр: 7 дугаар сарын 10-ны тооцон Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэж байна. 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдээс бусад ой, түүхэн үйл явдал, салбарын болон зарим ажил мэргэжлийн ажилтан, ажилчдын өдөр, энэ хуульд зааснаас бусад олон улсын байгууллагаас дэлхий нийтээр тэмдэглэхээр тогтсон тэмдэглэлт өдрийг Засгийн газар тогтоодог.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 365 honog 2016-11-26 08:59:13
    buh niiteer 365 amarsuugai
  • bi 2016-11-23 23:14:18
    Hagas buten sainiig oruulahgui tootsoochee 5 udur ajilaad 2 udur amardag gants amraltiig huuhduud uvliin huitend hetsuu l bn shde
  • Сансар 2016-11-23 10:45:39
    Монголчууд болгон архидаж амраад байна уу бусад гадны оронтой харьцуулхад олон нийтээр амрах баяр цөөхөн шүү Сансар архичан минь
  • bi 2016-11-23 09:10:43
    Amrahaar yachaad bgaan hagas buten sainiig oruulchijee bas amraltiin odriig ur huuhed ar geriihenteigee saihan ongorooj bga humuus olin bgaa.
  • зочин 2016-11-23 09:07:03
    амарсан нь дээр дээ хүнд нөхцөлд амьдарч ажиллаж байна шүү дээ
  • ккк 2016-11-23 07:48:49
    Амарч яагаад болохгүй гэж... Манай урд хөрш гэхэд еэвэн сараараа хэд хоног амардаг билээ дээ Нэг л их ажилтай хүмүүс яршиг зүгээр
  • avilgalch 2016-11-23 06:12:20
    amrahg durgui teneguyudiig yaayadaa ..
  • Mongol 2016-11-23 04:35:24
    Arhigui amarch surah heregtei mongolchuudaa
  • zochin 2016-11-23 03:35:31
    Монгол шиг бага амардаг газар энэ дэлхийд алга. Жилд нийт ердөө 13 өдөр амарч бна. Гэтэл ОХУ зөвхөн шинэ жилээр 14 хоңог Хятад цагаан сараар 14 хоног амардаг
  • өа 2016-11-23 03:23:08
    МАН зүтгэнэ гэсэн бид амарч л байя даа. АН хүн шиг амьдруулна гэж гараад нохой шиг болгосон доо. МАНгар зүтгэж чадахгүй бөг сөө рөө гулгаж байна даа.
  • Боогий 2016-11-23 03:22:40
    8-р сарын 8 аавуудын баярын өдөр
  • Нараа 2016-11-23 02:39:08
    Чингисийн төрсөн өдөр 10.31-нд таарсан. 11 сар чинь харин ч амралт багатай, хагасбүтэн нь 8 өдөр л таарч байна. Сэтгүүлч гуай хуанлигаа хараад арай бодитой бич....
  • Зочин 2016-11-23 02:26:27
    3 сарын 8 ???? өөрөө харин ялгаварлан гадуурхагч коммунист уу харин!. Ардчилалд хэзээ ч ийм зүйл байж болохгүй.
    • . 2016-11-23 02:34:56
      "Мартын 8" гэдэг нь анх 1857 онд Нью-Йоркийн нэхмэлийн үйлдвэрийн ажилчин авгайчууд цалингаа нэмүүлэх гэж жагсаал хийсэн өдөр гэж зарим нь үздэг, янхан хүүхнү...
  • zochin 2016-11-23 02:14:20
    Amarya amraya Bi tusviin baiguullagad ajildag yum ajillaageed geed ovooj otsootol yum avch baigaa bish 210 dollariin tsalin avch baigaa yumchin amarya
  • ннн 2016-11-23 02:12:45
    Төр засаг амар гэвэл амарнаа. Төр засгийнхаа шийдвэрийг олон юм ярилгүй биелүүлэх ёстой.
  • Баадай 2016-11-23 01:59:54
    Цагаан сараар жил бүр л ажлын өдөр боловч шинийн 4,5 нд ажлаа ч хийлгүй цалинтайгаар золголт хийж баярлаад өнгөрдөг. Зүгээр баярын өдөр болгое
  • Зочин 2016-11-23 01:33:15
    Манай амралт харин ч бага. Б.Сансараа жоохон юм судалж байж, гадны орнуудтай харьцуулж байж бичиж бай. Юм үз
    • зөв 2016-11-23 07:50:53
      Тийм шүү
      202.180.220.35
      Мэдэгдсэн Хариулах
  • 3 сарын 8 ???? 2016-11-23 01:27:22
    Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26 болон Эмэгтэйчүүдийн баяр: 3 дугаар сарын 8-ыг болих хэрэгтэй. 11 дүгээр сарын 26-ыг коммунистууд л баяр болгох гээд ба...
    • Коммунист 2016-11-23 10:59:37
      Монголд коммунист байдаг юм болов уу? Коммунис т, Коммунизм гэдэг ойлголтыг гадарладаг хүн үү Та?
  • Зочин 2016-11-23 00:57:38
    Битгий тэнэгт харин ч бага амарч байгаа юм биш үү Солонгос Япон гэх мэт оронууд халууны амаралт ургацын баяр гээдэл 7,10 хоногоор амардаг биз дээ
    • Энүүнд 2016-11-23 03:19:47
      Энүүнд самар өг
      27.123.214.114
      Мэдэгдсэн Хариулах
    • ? 2016-11-23 01:28:22
      Тэд чинь хийдгээ хийчихсэн улс!!!
  • Zochin 2016-11-23 00:53:34
    Gadnii ulsuud ch gsn ih amardag sh de. Koread gehed hudalch hynd barag sar byr l ulaantai udur gd l amardag sh de. Hamgiin gol n' arhidah bish zuv l amrah sh d...