Адууг амьдаар нь экспортлохыг түр хугацаагаар хориглолоо
Адууг амьдаар нь экспортлохыг түр хугацаагаар буюу ирэх оны хавар хүртэл зогсоох шийдвэрийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргажээ.

ХХААХҮ-ийн сайд Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсний дагуу уг шийдвэрийг гаргасан байна. Адууг амьдаар нь гаргахын тулд олон хоног хоолгүй туудаг бөгөөд хүйтний улиралд нүд нь хөлдөх, турж эцэх тохиолдол гардаг ажээ.

Мөн нутагтаа хоргодсон адууг кранаар түлхэж гаргах зэргээр сэтгэл эмзэглэм тохиолдод гардаг байна. Тиймээс ХХААХҮ-ийн сайд МХЕГ-тай зөвшилцөж дээрх шийдвэрийг гаргажээ.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-11-23 01:23:53
    сайн байна
  • Хэ хэ 2016-11-22 22:39:50
    Уяачдын холбооны сайд гэдгээ л байнга батлах юм даа.
  • Зочин 2016-11-22 16:52:01
    Нэг нь ч гэсэн сэтгэл эмзэглэм энэ монгоний наймааг зогсоож дээ, буян нь ирэх байлгуй.
  • Миний монгол 2016-11-22 12:06:54
    Аргагүй л адуу малаа мэддэг, улс орноо гэсэн чинь сэтгэлтэй сайд байна даа. Яг ийм шийдвэр гаргаасай хэмээн зон олон тэсэн ядан хүлээж байлаа даа.