13 аймгийн 54 сум зудын нөхцөлд байна
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон байдалтай байна. Энэ сарын 22-ны өдрийн байдлаар Архангай аймгийн Жаргалант, Тариат, Цахир, Эрдэнэбулган сум, Баян-Өлгий аймгийн Булган, Сагсай сум, Булган аймгийн Баяннуур, Булган, Гурванбулаг, Сэлэнгэ, Тэшиг, Хангал сум, Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул, Баянтүмэн, Булган, Цагаан-Овоо, Сэргэлэн, Халхгол, Хөлөнбуйр, Хэрлэн, Чойбалсан сум, Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс, Тосонцэнгэл, Тэс сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнбүрэн, Хушаат, Хүдэр сум, Увс аймгийн Баруунтуруун, Завхан, Зүүнговь, Өндөрхангай, Малчин, Наранбулаг, Сагил, Түргэн, Хяргас сум, Төв аймгийн Угтаалцайдам, Цээл сум, Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цэцэрлэг, Хатгал сум, Хэнтий аймгийн Биндэр, Дадал, Дархан, Өлзийт, Норовлин сум, нийслэлийн Налайх дүүргийн нутгаар цасны зузаан 21-42 см, нягт 0.06-0.35 г/см3-т хүрч 13 аймгийн 54 сум “Цагаан зуд”-ын байдалтай байгаа аж.

Харин Архангай аймгийн Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хайрхан сум, Булган аймгийн Баян-Агт, Бугат, Дашинчилэн, Могод, Рашаант, Хутаг-Өндөр сум, Дархан-Уул аймгийн Шарынгол, Хонгор сум, Дорнод аймгийн Баяндун, Гурванзагал, Цагаан-Овоо сум, Завхан аймгийн Асгат, Сонгино, Түдэвтэй сум, Орхон аймгийн Жаргалант сум, Өвөрхангай аймгийн Бүрд, Гучин-Ус, Хархорин сум, Увсаймгийн Тэс сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Төв аймгийн Баян-Өнжүүл, Жаргалант, Лүн сум, Хэнтий аймгийн Баян-Адарга, Батширээт, Галшар, Гурванбаян, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал  сумын нутгаар цасны зузаан 11-20 см, нягт 0.10-0.24 г/см3-т хүрч 12 аймгийн 38 сум“Цагаанаар зудархуу” байгаа талаар албаныхан мэдээллээ.
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Amraa 2016-11-23 08:31:46
    Поох тийм их уу?
    202.9.42.101
    Мэдэгдсэн Хариулах
  • аө 2016-11-23 03:27:49
    энгийн л байдаг өвөл шүү дээ. хэдэн жил цас хараагүй хүнэнцэрүүд тэгж бахирч байх юм
    202.179.23.62
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-11-22 15:53:04
    zunjingaa naadam danshig geed zugaalsan biluu bid ?
    24.1.124.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-11-22 08:43:35
    ПАНИР-ын хар мэдээ цуварсаар, цасны тухай болохоор цагаан гэж болох ч ПАНИР бичсэн юм болохоор хар л харагдаад байна
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах