АТГ-ынхан Увс аймагт гурван өдөр ажиллана

АТГ-ын ажлын хэсэг Увс аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл болон шүүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллагын 43 удирдах албан тушаалтантай уулзаж, тус аймаг дахь авлигын зөрчил, гэмт хэргийн талаарх мэдээллийг хүргэн санал бодлоо солилцлоо.

Авлигатай тэмцэх газрын санаачилгаар аймаг бүрт байгуулах Олон нийтийн дэд зөвлөлийн үйл ажиллагааг Увс аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Э.Насанбат, Засаг дарга бөгөөд тус зөвлөлийн орлогч дарга Д.Батсайхан нар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн тус аймгийн сумын ИТХ-ын 73 төлөөлөгч, мэдүүлэг гаргагч 325 албан тушаалтанд Авлигын эсрэг Үндэсний хөтөлбөрийг танилцуулан, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхээ илэрхийлж мэдэгдэл, тайлбар гаргах асуудлаар сургалт зохион байгуулж, сонирхсон асуултад нь хариулт өгч гарын авлага тараан өгч ажиллалаа.

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг иргэд, олон нийтэд сурталчлах, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах байгууллагуудад мэдээ, мэдээлэл хүргэх чиглэлээр Увс аймагт ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2016 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 3 хоног ажиллана.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-11-22 07:59:10
    Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, мэдүүлэгч гаргагч нарт сургалт хийсэн нь зөв байна, зарим газарт мэдүүлэг гаргадаггүй хүмүүст ярьсан болж нэр хаасан шүү