Оюутнууд ЦАС ЦЭВЭРЛЭХ уриалгад нэгдлээ
Нийслэл хотод олон жилийн дунджаас ахиу хэмжээний цас орж, гудамж замуудад халтиргаа гулгаа ихээр үүссэнтэй холбоотойгоор хотын дарга С.Батболд их, дээд сургуулийн оюутан залуусыг цас цэвэрлэх ажилд оролцох уриалга гаргасан юм. Өнөөдөр Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутнууд хотын даргын уриалгад нэгдэж, цас цэвэрлэх ажилд оролцохоо мэдэгдлээ.

ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр “Нийслэлд их хэмжээний цас орсонтой холбоотойгоор өнөөдөр хотын даргатай уулзаж байна. Оюутан бид нийтийн тээврээр үйлчлүүлэх зэргээр нийгмээс туслалцаа, дэмжлэг авдаг. Тиймээс авсан шигээ өгч чаддаг гэдгээ харуулж, хотын иргэд, дүү нараа гудамжаар аюулгүй зорчуулах үүднээс бүхий л их, дээд сургуулийн оюутнууд нэгдэж, хамтдаа цас цэвэрлэх санаачлага гаргасан. Засаг даргын уриалгыг дэмжиж ажиллахаа илэрхийлье” гэлээ.

ХААИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Бумбаяр “Манай сургуулийн хувьд ч  Засаг даргын гаргасан уриалгын дагуу нийслэлийн халтиргаа гулгааг арилгахад хамтарч ажиллахаар боллоо. Энд ирж амжаагүй ч бусад томоохон их, дээд сургуулиуд мөн нэгдэхээр болсон” гэсэн юм. Харин Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Оюутны холбооны дэд тэргүүн О.Батчулуун “Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улаанбаатар хотод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор цас, мөс арилгах ажилд гар бие оролцож, хотын даргын уриалгыг дэмжиж ажиллах болно” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оюутан залуустаа талархаж байгаагаа илэрхийлээд цас цэвэрлэх ажилд хотын зүгээс багаж хэрэгслийн туслалцаа үзүүлэхээ хэллээ. Мөн оюутнуудын аюулгүй байдлыг хангаж ажиллах хэрэгтэйг санууллаа гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2016-11-22 22:16:38
    Би 70 аад оны оюутан байхдаа хашаажуулалт ногоо хураалтанд жил бүр явдаг үүгээрээ одоо бахархдаг
  • ком 2016-11-22 11:32:57
    Залуу коммунистууд
  • зочин 2016-11-22 07:54:18
    цэргүүдийг дайчлах хэрэгтэй шүү дээ, иймэрхүү хүнд үед
  • ёёёх 2016-11-22 07:39:07
    олигтой сурахаа мэд. оюутны холбоо МЗХ гэж ажилгүй арзайсан авилгачдын удам байх юм аа. оюутнуудыг битгий хөлдөө чир өөрсдөө авилгачдааса цасаа хайлуулагчаа нэх...