Ерөнхийлөгч уяачдын галд зочлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөө өглөө эртлэн Хүй долоон худагт очиж хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо. Соёолонгийн уралдаанд Г.Тэмүүлэнгийн халтар түрүүлж торгон жолоо өргүүлэв.Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч азарганы уралдааны түрүү магнайг авсан Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбатын галд зочлов. Төрийн тэргүүн Д.Баянбатынд зочлохдоо өөрийнхөө хүлэглэдэг Амгалан төрийн Ажнай шарга азаргаа унаж очсон нь наадамчдын сонирхлыг ихэд татаж байсан юм.

Түрүү азарганы эзэн Д.Баянбат нь ХХ зууны манлай хүлэгч Данзаннямын Даваахүүгийн хүү юм. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэрээ ажнай хүлгүүдийнхээ магнайд тоосгүй нааддаг  Д.Даваахүү, Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй уяачидтай уулзаж морьдын уяа, газрын гарц, цаг агаар таатай сайхан байгаа талаар ярилцаж, наадамчин олонд баяр хүргэв. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч азарганы уралдааны түрүү магнай “Наран солонго” хонгор азарганы уяан дээр очиж хүзүүнд нь хадаг уян мялааж, уясан эзэн, унаач хүүхдэд нь гарын бэлэг гардууллаа.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hii 2014-07-12 11:21:09
    Baterdene mori uyad haa holdohov dee.baynbat bol uyach bailgui dee
    76.218.69.21
    Мэдэгдсэн Хариулах