
Энэ сарын 24-26-ны өдрүүдэд Азербайжан улсын нийслэл Баку хотноо Г.Алиевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “Голден Гранпри” олон улсын уламжлалт тэмцээн болно. Арав дахь удаагийн тус тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд долоо, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд дөрөв нийт 11 бөх уригдсан.
Тэгвэл манай тамирчдаас О.Насанбурмаа гавьяат "Голден Гранпри" тэмцээнд ганцаараа зодоглохоор багш Т.Сүхбаатарын хамт өчигдөр Бакуг зорьжээ.
Тус тэмцээний түрүүлсэн бөх 5000, мөнгөн медаль хүртсэн бөх 3000, хүрэл медаль хүртсэн бөх 1000 ам.долларын шагналтай юм.
Б.Орхон