Хуурамч дуудлага өгсөн охины ээжийг нь торгожээ
Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс цагдаагийн 102 дугаарын утсанд худал дуудлага өгсөн арван настай охины ээжид хариуцлага хүлээлгэж, торгожээ.

Тодруулбал, Охины ээж У-д Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30-р зүйлийн 2-т заасан цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгсөн гэх заалтын дагуу захиргааны арга хэмжээ болох торгуулийн арга хэмжээ 20000 төгрөгөөр торгож, хүүхэддээ ухуулга яриа хийх зөвлөмж өгсөн байна. Мөн дараагийн удаа дахин худал мэдээлэл өгөх юм бол шүүхээр баривчлуулах арга хэмжээ авахыг сануулсан байна.

Иймд 101, 102,103 дугаарийн яаралтай дуудлагын утсаар тоглохгүй байхыг хүүхдүүддээ анхааруулахыг эцэг, эхчүүдэд цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өаө 2016-11-22 05:36:37
    20000 төгрөгний үнэтэй амь байдаг байх нь. Сайдын амь бүүр ч үнэгүй болохыг Л.Энэбиш сайд харуулсан даа хөөрхий ум ма ни бад мэ хум.