Нийслэлийн төсвийг хэлэлцэж байна
НИТХ-ын тэргүүлэгчид нийслэлийн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Эдийн засаг  хүнд, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийхэд бэрхшээл байгаа ч гэлээ ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх  асуудалд  Нийслэлийн удирдлагууд онцгойлон анхаарч, төсөвтөө суулгах шаардлага байгааг төсөв өргөн барихдаа дуулгаж байсан юм.

Иргэдийнхээ санал  хүсэлтэнд тулгуурлан  хотын дарга  ирэх онд  эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн  өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимтэй хийх төсвийн төслийг оруулж ирсэн байна. Төрийн захиргааны төсвийн зардлыг танаж,  гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, улсын төсөв, нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд  3 ээлжээр хичээллэж байгаа  ерөнхий боловсролын сургуулиудын барилгыг өргөтгөх,  мөн  цэцэрлэг, сургуульгүй хороодод шинэ барилга барих ажлыг  эхлүүлэх  ажлыг төсөвт  тусгажээ. Түүнчлэн дүүргийн эмнэлгүүдийн үйлчилгээ, эмнэлгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор анх удаа  3 дүүргийн  эрүүл мэндийн нэгдэлд  мэс заслын тасаг байгуулж, иргэд заавал гуравдугаар шатлалын эмнэлэг  зорилгүйгээр  яаралтай тусламжийг  дүүргийн эмнэлгээсээ авах нөхцөлийг  бүрдүүлэх ажлыг  ирэх оноос хэрэгжүүлэхээр төсөвтөө тусгасан байна. Авто зам, түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтын ажлыг  үргэлжлүүлэн,  Хайлаастын замын ажлыг эхлүүлэх, зарим байршилд гүүрэн гарцын шав тавих, ахмадын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлтийг  үе шаттай хийж,  иргэдийн аюулгүй, амар тайван ажиллах нөхцлийг бүрдүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ.
П.АНИР
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ш 2016-11-22 12:46:40
    Шав тавиад л бай. Өөр зүйл хийж чадах уу энэ нөхөд