Их хэмжээний мөнгөн ус илрүүлжээ

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хашаанд иргэн О-н “Ренж ровер” загварын автомашин дотроос их хэмжээний мөнгөн ус илрүүллээ гэсэн дуудлагыг урьд шөнө 00:37 цагт Онцгой байдлын ерөнхий газрын жижүүрт ирүүлжээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн албан хаагчид хэргийн газар шуурхай ажилласан байна. Уг хашаанд 64.4 кг жинтэй хоёр төмөр бортогон савтай мөнгөн усыг зарж борлуулж байсныг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч ахмад А-гаар ахлуулсан бүрэлдэхүүн илрүүлж, саатуулаад байсан ажээ. Уг мөнгөн усыг одоогоор битүүмжлэн, аюулгүй болгоод байгаа аж.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2016-11-22 03:43:45
    Сонин л юм байна даа. Дүүргийн цагдаагийн хэлтсийн хашаан дотор мөнгөн ус зараад зогсож байдаг.
  • зочин 2016-11-22 03:39:52
    Мөнгөн устай нь хамт хөдөө булчих